Гадаад хэл амжилттай сурах талаар доктор Б.Очирбаярын хэлсэн онцлох 10 эшлэл

2019-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Манай сонины зургадугаар сарын 3-ны өдрийн дугаарын зочин  “Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, боловсрол судлалын ухааны доктор Б.Очирбаярын (Ph.D) онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Сургалт авах гэж байгаа газраасаа “Ямар стандартаар сурах юм. Мөнгөө өгчихөөд ямар үр дүн гарах вэ?” гэж асуух ёстой.  Цаг зав, мөнгөө зарцуулан байж сурч байж ямар арга зүй, системээр сурах гэж буйгаа шаардах хэрэгтэй. Танай хөтөлбөрөөр сураад ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ мэдэх эрхтэй.


- Тухайн хэлийг сурснаар амьдралд нь хэрхэн нөлөөлөх, ямар өөрчлөлт гарахыг тооцоолдоггүй. Сурсан хэлээрээ яаж өөртөө инноваци хийж мэдлэгээ ахиулж, амьдралаа сайжруулах юм гэдгээ тодорхой болгодоггүй.


-Монгол хүн аливааг маш хурдан ойлгодог хэрнээ давтах цаг зав гаргадаггүй, шулуухан хэлэхэд гадаад хэл сурч буй монголчууд бидэнд хоёр сул тал анзаарагдаад байна. Үүнд нэгдүгээрт, шаргуу биш, хоёрдугаарт, богино хугацаанд ойлгож хүлээн авдаг ч удаан төвлөрч сууж чаддаггүй сул талтай. Өөрөөр хэлбэл, монгол хүн богино хугацаанд хичээнэ, төвлөрнө, зүтгэнэ. Харин үр дүнд нь зорилгодоо маш хурдан хүрдэг онцлогтой.


-Тухайн хүний хувьд энэ хэл нь үнэхээр хэрэгтэй цаг үе нь мөн үү, сурахыг хүсч байсан уу үгүй юу гэдэг хувь хүний үзэл бодол сонирхол маш чухал юм. Суралцагчийн хүсэл эрмэлзлэлд нийцсэн бөгөөд XXI зууны сурах бичгийн онцлог нь тухайн үндэстний сэтгэлгээг шингээх, тухайн сурах бичгийг технологи талаас нь хөгжүүлэхээс гадна үзэмж гээд цогц асуудал гарч ирнэ.


-Сургалтын процесс багш эсвэл шавь төвтэй бус систем төвтэй болсон. Өөрөөр хэлбэл, ангид ойлгохгүй байж болно гэсэн зарчим юм. Тиймээс байгууллагын зүгээс үүргээ  ухамсарлаж үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй.


-Манай төв суралцагч багштайгаа ойлголцоод гарахад мэдээллийн ажилтан араас нь санаа тавьж хичээлийг видео, аудио хэлбэрээр өгдөг, хичээлдээ ирэхгүй бол утасдаж асуудаг. Дотоод үйл ажиллагааны системээр хэн, ямар шалтгаанаар ирэхгүй байгааг хянан халамжлан утасдаж байдаг. Суралцагч ирж чадаагүй бол ярилцаж байгаад нөхөж ордог, онлайн сургалтаа санал болгох зэргээр асуудлыг бүрэн шийдвэрлэж өгдөг. Гадаад хэл сонирхон суралцаж буй суралцагчийн эхний оролдлого дээр нь бүх талаар дэмжээд өгвөл богино хугацаанд тухайн хэлийг бодитой, логиктой сурах боломж бололцоо дүүрэн байна. Ер нь тэгээд хоёр, гурав дахь оролдлогоос эхлээд тухайн хэлийг сурах тал дээр дөжирч эхэлдэг учраас сурна, чадна гэсэн хүслийг нь унтраачихгүйн тулд бүх л талаар дэмжих хэрэгтэй.


-Суралцагч зорилгодоо хүрнэ гэдэг  үйлчилгээний соёл, технологийн дэмжлэг, хичээлийн хөтөлбөр, сургалтын аргазүй, суралцагчын хичээл зүтгэл, багшийн чиглүүлэг юм. Судлаад үзвэл хүн алхаж байхдаа үг сайн цээжилдэг. Хоёрдугаарт, өглөө тархи сэргэг байдаг. Энэ янзаар гурван сар явуулахад 10 мянган үг цээжлэх боломжтой. Мэдээж хэрэг мартах, санах, цээжлэх үг давтагдлаа гэж тооцохоор 6-8 мянган үг цээжилж зорилгодоо маш хурдан хүрч чадна.


 - Гадаад хэлний сургалтын төвүүд нэгдээд өөрсдийн холбоо, дүрэм журмыг боловсруулах, цаашлаад дэлхийн хэмжээнд өрсөлдөх бүрэн боломжтой. Бид яг энэ  систем руу орж монгол хүний сэтгэлгээний онцлог, арга зүйг хамтдаа судалья гэсэн боловч зарим сургалтын төв судалгаанд цаг зав үрэх дургүй, зөвхөн хэлний чиглэлээр үйл ажиллагаа дагнан явуулдаггүй, цаашид энэ чиглэлээр тууштай ажиллах хүсэлгүй гэх мэт асуудлууд тулгарсан ч цөөн хэдэн байгууллага хамтран ажиллах боломжтой хэмээн мэдэгдсэн.


-Улсын хэмжээнд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа газрууд нэгдмээр байна. Хэн нь юуг сайн хийж чаддагаа ойлголцож хөтөлбөр, стандартыг хөгжүүлэн хөрш зэргэлдээ улсуудад очиж монгол хүний хэл сурах аргазүйн онцлогийг санал болгоё. Нэгдэж байгаад олон улсад өрсөлдөе. Өнөөгийн нөхцөл байдлаас харахад эв нэгдэл байхгүй салбарыг гадныхан орж ирж эзэлж байна. Бид нэгдээд үйлчилгээний соёл, цогц системийг бүрдүүлээд экспортоо дэмжихэд болохгүй, чадахгүй зүйлгүй.


-Бид эхний удаа ӨМӨЗО руу орохын тулд сурах бичгүүдээ уйгаржин бичигт хөрвүүлж байна. Энэ маягаар Орос, Хятад, Вьетнамын зах зээлд гарахаар төлөвлөж байна. Солонгосын их, дээд сургуулийн төлөөлөл бидэнтэй ирж уулзахдаа гайхсан. Орчинд нь хэл сургахаар бүтэн жил зүтгэхэд хүссэн үр дүнд хүрэхгүй байна. Гэтэл Монголд 3-4 сар сураад ахисан түвшинд тэнцээд байгааг гайхсан. Бидний боловсруулсан системийг аваад Вьетнамд салбар төвийг нь нээх боломж бололцоо ямар байна вэ гэх тохиолдол ч байдаг. Ингэж эрх ашгаа цугтаа авч явах ёстой. Гадаад хэлний сургалтын төвүүд эхний удаа соёлоороо нэгдэн суурин дээрээсээ зөв чиг хандлагаа тогтоогоод олон улсад хүчтэй тоглогч болох боломж байгаа гэдгийг уриалмаар байна.

 Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06