Доналд Трамп, Тереза Мэй нар уулзжээ

2019-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп  Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзсан байна. Энэ үеэр Лондонг Брикстийн гэрээгээ хэрэгжүүлсний дараа хоёр орны хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийн талаар хэлэлцжээ.  Их Британид айлчилж байгаа Д.Трампыг тус улсын хатан хаан II Элизабет  хүлээн авсан байна. Энэ үеэр Д.Трамп “Лондон Европын холбооны дөнгөнөөс суллагдсаны дараа Их Британитай худалдааны том гэрээ байгуулах боломжтой” гэжээ. Харин хатан хаан II Элизабет  түүнтэй хоёр орныг холбож байгаа нийтлэг зүйлсийн талаар ярилцсан байна. Их Британийн хатан хаан Ирээдүй рүү  харахад манай хоёр орныг холбож байгаа нийтлэг зүйл, ашиг сонирхол цаашид биднийг нэгтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Д.Трампт зориулсан оройн зоогт хатан хааны гэр бүлийн 16 гишүүн, ерөнхий сайд Тереза Мэй гэсэн 170 зочин оролцсон байна.  Мөн Тереза Мэй АНУ-тай тогтоосон харилцаагаа сайжирна гэж найдаж байгаагаа онцолжээ. Энэ талаар ерөнхий сайдын илтгэлийг  нийтэлсэн “DPA” агентлаг дурджээ. Илтгэлдээ Тереза Мэй хоёр орны харилцаа чөлөөт худалдааны гэрээ хэрэгжсэнээр эдийн засгийн хамтын ажиллагаа, хамтарсан ажлууд нэмэгдэнэ гэв. Цагаан ордон Доналд Трамп Брикстийн гэрээг  дэлхийн эдийн засагт хохирол учруулалгүй, санхүүгийн тэнцвэртэй байдлыг алдагдуулалгүй хэрэгжүүлэх санааг дэмжиж байна. Түүнчлэн  Их Британи Европын холбооноос гарснаар тус улсын эрх чөлөөг баталгаажуулна гэж найдаж байгаа талаар мэдэгджээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.5  ЛХАГВА  №114  (6081)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06