Уоррен Баффеттай хамт зоог барихын тулд 4.5 сая ам.доллар төлжээ

2019-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Дэлхийн тэргүүн тэрбумтан, бизнесмэн Уоррен Баффеттай үдийн зоог барих уламжлалт хүндэтгэлийн арга хэмжээ болоход тун ойртжээ. Энэ талаар “Forbes” сэтгүүл “Манай гаригийн хамгийн баян хүнтэй нэг ширээнд тохой нийлүүлэн суух торгон агшныг өөрийн болгохын тулд хүмүүс нэг сая ам.доллар төлж байсан удаатай. Тэгвэл энэ удаад энэ эрхийг 4.5 сая ам.доллараар худалдан авсан нь түүхэн дээд амжилт боллоо” хэмээн онцолсон байв. Бараг таван сая ам.доллар төлсөн энэ эрхэм 28 настай Жастин Сан бөгөөд тэрээр санхүүгийн гуйвуулгын үйлчилгээний “Tron” компанийн үүсгэн байгуулагч аж. Тэгвэл Баффет энэхүү мэдээллийн дараа хэлсэн мэдэгдэлдээ “Үдийн зоог барих хүндэтгэлийн арга хэмжээний ялагч бүхэн мөнгөнийхөө үнэ цэнийг мэдрэх торгон агшныг өөрийн болгодог” гэсэн байна. Дэлхийд хөрөнгөөрөө дөрөвдүгээрт бичигддэг, хамгийн өндөр бүтээмжтэй хөрөнгө оруулагч хэмээн алдаршсан Уоррен Баффеттай зоог барих нь түүний томоохон гэрээ хэлцлүүд болоод хөрөнгө оруулалтын бодлогынх нь талаар өөрийн чихээр сонсч, бодит зөвлөмжүүдийг нь мэдэж авах үнэтэй цаг хугацаа билээ. Ийнхүү үдийн зоог барих хүндэтгэлийн уулзалтаа үнэ хаялцуулан ялагчаа тодруулах Баффет санаачлага 20 дахь жилдээ биеллээ олж буй бөгөөд орлогоо Санфранцискогийн орон гэргүй, эмзэг бүлгийнхэнд тусалдаг “Glide Foundation” санд өгөх юм. Үдийн зоогийн эрхийн төлөөх үнэ хаялцах худалдаа өнгөрсөн баасан гаригт өндөрлөжээ. 2016 онд анх удаа энэ эрхийг долоон найз хөрөнгөө нийлүүлэн 3.4 сая ам.доллараар худалдан авснаар түүхэн дээд амжилт тогтоож байлаа. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06