АНУ технологийн хамгийн том компаниудад монополийн эсрэг хуулийн зарга үүсгэлээ

2019-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ-ын Засгийн газар  Amazon, Apple, Facebook and Google зэрэг компанийг зах зээлд дангаар ноёрхож буй эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн мөрдөн байцаалт явуулахаар болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв. Энэхүү мөрдлөгөө ойр эх сурвалжийн дамжуулснаар Холбооны худалдааны хороо болон Хууль зүйн яам хамтран монополийн эсрэг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд эдгээр компанийг хоёр хэсэгт хуваан шалгаж байгаа аж. Amazon болон Facebook компанийг Холбооны худалдааны хороо хяналтандаа авсан бол Google, Apple компанид Хууль зүйн яам байцаалтаа явуулахаар болжээ. Холбооны дээрх хоёр хороо албан ёсны мөрдөн байцаалтыг нээхийг хүсвэл дараагийн алхам нь шүүх эрх мэдэл хэрэгжих явдал байх нь. Гэвч үр дүн нь тийм ч хурдан гарахгүй гэдэг нь тодорхой байна. Өмнө нь Холбооны худалдааны хорооноос Google-ийн эсрэг үүсгэсэн хуулийн маргаан хоёр жил илүүтэй үргэлжилсэн түүхтэй билээ. Технологийн компаниуд зөвхөн АНУ гэлтгүй дэлхий даяар өрсөлдөгчид, хууль тогтоогчид болон хэрэглэгчдийн группүүдээр дамжин орж ирж буй асах их дайсагналтай нүүр тулж байна. Энэ мэдээллийн дараа. " Facebook Inc Shares" компанийн хувьцааны ханш 7.5, Google-ийг эзэмшигч Alphabet Inc компанийн хувьцааны ханш зургаан хувиар унажээ. Тэгвэл Amazon.com-ийн хувьцаа 4.6 хувиар суларсан бол Apple Inc-ийнх нэг хувиар буурсан байна. Одоогоор Холбооны хоёр агентлаг мөрдөн байцаалтын талаар мэдээлэл өгөөгүй байна.АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нийгмийн сүлжээний компаниуд тухайлбал Google-ийг ямар нэг баримтгүйгээр уламжлалт дуу хоолойг хааж байна хэмээн буруутгаж байсан билээ. Мөн тэрээр Amazon-ийг АНУ-ын шүү дэнгийн үйлчилгээний давуу талыг ашиглаж байна хэмээн бас л баримт нотолгоогүйгээр хэд хэдэн удаа шүүмжилж байв. Трампыг үргэлж шахам шүүмжилж байдаг Вашингтон пост сониныг өөрийн болгосон Amazon-ы гүйцэтгэх захирал Жефф Безосыг ч Цагаан ордны тэргүүн шүүмжлэх дуртай билээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06