Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг ирэх пүрэв гаригт өргөн барина

2019-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ирэх пүрэв гаригт УИХ-д өргөн барих юм байна. Саяхан  УИХ-ын Дэгийн  хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирсэн.   Дэгийн тухай хуулийн энэ хэсэг  батлагдвал Үндсэн хуулийн төслийг парламент нэг сарын хугацаанд хэлэлцэж, энэ хугацаанд өөр ямар ч хуулийн төсөл оруулж ирэхгүй.  Гишүүд өөр асуудлаар улстөржихгүй гэсэн заалт орж байгаа юм. Ийнхүү Дэгийн тухай хуулийг баталж, түүний араас МАН олон жилийн хугацаанд боловсруулсан Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төслөө энэ сарын 6-нд өргөн барих товтой байна.  Ерөнхийдөө  энэ хаврын чуулганы хугацаанд батлахаар яригдаж эхэллээ. Эх сурвалж:www.polit.mn 

Өөрөөр хэлбэл, төд өөрсөддөө зориулж Дэгийн хуулиа өөрчлөөд Үндсэн хуулиа хэлэлцэнэ гэсэн үг. Эрх баригчдын зүгээс хэд хэдэн чуулганыг нээхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ гэж зарлаж, хэлэлцэх асуудлын дараалалд оруулж байсан ч энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх ёстой, бидэнд ухрам зам байхгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байв. Тиймдээ ч өчигдөр УИХ-ын дарга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ажлын хэсэг, намуудын төлөөлөл зэрэгтэй уулзаж, Пүрэв гаригт төслийг өргөн барих болсон гэдгийг ярилцжээ. Эрх баригчид 2017 оны дөрөвдүгээр сараас хойш Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх Ажлын хэсэг байгуулж ажиллуулах, төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, саналыг нэгтгэх, Дэд ажлын хэсгүүд байгуулж ажиллуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, төслийг УИХ дахь МАН, АН-ын бүлэгт танилцуулах, төслийн хувилбарыг эцэслэн боловсруулж, УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанк зэрэг байгууллагууд руу санал авахаар хүргүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэсээр өнөөг хүрчээ. Нэгэнт өргөн барих нь тодорхой болсон учир энэ бүх ажил эцэслэгдсэн гэсэн үг. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг тойрсон санал шүүмжлэл өнгөрсөн хугацаанд багагүй яригдсан ч Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэх өөрчлөлт улс төрийн хүрээнд анхаарлын төвд буй. МАН-ын боловсруулсан хуулийн төсөлд Ерөнхий сайдад эрх мэдлийг өгч,  харин  Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарласан заалтууд орсон гэх боловч төсөл боловсруулагдахад ийм заалт ороогүй гэж эрх баригчид онцолж буй.
Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдлаа гэхэд 2021 оноос хэрэгжиж эхлэх учраас Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалтууд хэнд "халтай" вэ гэдэг нь таашгүй асуудал биз ээ.
Одоогоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бүрэн эхээрээ олонд дэлгэгдээгүй. Мөн хэлэлцүүлгийн явцад гишүүд ямар ч горимын санал гаргаж болохыг энд тодотгоё. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх шинэ Дэгийн хуульд ч горимын санал гаргах, санал хураах процессыг илүү тодорхой болгож, гурав хүртэл удаа санал хурааж болох заалтыг оруулсан. Тэгэхээр МАН-ынхны хүсч буй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалт хэлэлцүүлгийн дундаас яаж ч өөрчлөгдөж орж ирэх боломжтой юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхдээ УИХ-ын чуулганаар өөр ямар ч асуудал хэлэлцэхгүй байх дэгтэй. Гэвч сүүлд өргөн барьж, одоо хэлэлцэгдэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэх Дэгийн тухай хуульд шаардлагатай тохиолдолд өөр асуудал хэлэлцэх боломжтой гэж тусгажээ.
241.7.Хуулиар Улсын Их Хурлаас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн дундуур хэлэлцэн шийдвэрлэж болно.
Ямартай ч эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барих нь. Энэ бүхнээс урьтаж Үндсэн хуулийн өөрчлөлт дээр эрх баригчид төдийгүй ҮАБЗ, улс төрийн намууд санал нэгдэж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл жинхнээсээ яригдаж эхлэх бололтой.
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06