Амжилтын түүх: Уран гулгалтаас загварын ертөнцөд хөл тавьсан зохион бүтээгч Вера Вонг

2019-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Форбес сэтгүүлийн өнгөрсөн жилийн  хамгийн орлоготой хүмүүсийн жагсаалтад багтсан Вера Эллен Вонг. АНУ-ын Нь-Йорк хотод 1949 оны зургадугаар сарын 27-нд төрсөн.  Хувцасны загвар зохион бүтээгч. Харин түүнийг дэлхий даяар сүйт бүсгүйн хуримын хувцасны цуглуулгатай гэдгээр нь таньдаг байна. Тэрээр хятад гаралтай чинээлэг гэр бүлд төрж өсчээ. Улмаар Манхэттэн дүүрэг дэх охидын “Чапин” хэмээх хувийн сургуульд дараа нь Францын Сорбонны их сургуульд сурсан байна. Мөн Сара Лоуренсийн дүрслэх урлагийн коллежид урлагийн түүхийн мэргэжлээр суралцжээ. Мөн түүнийг ээж нь Парист болдог хувцас загварын шоунд заримдаа авч явдаг байсан байна.Харин аав нь бизнесээ эхлүүлснээр химийн үйлдвэрийн эзэн болсон аж. Вера Вонг 1968 онд АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн байна.  Мөн тэр жилдээ “Sports IIiustrated” сэтгүүлийн  “Олны нүүр царай” буланд зураг нь тавигджээ. Гэвч АНУ-ын  олимпод оролцох уран гулгалтын багт багтаагүй учраас хувцас загварын салбар руу орсон байна. Ингэснээр загварын ертөнцийн “Vogue” сэтгүүлийн редактораар 16 жил ажиллажээ. Харин 1985 онд захирал болгохоос татгалзсанаар ажлаасаа гарсан байна. Дараа нь хоёр жил “Ральф Лаурен” компанид хувцасны загвар хариуцсан захирлаар ажилласан аж. 1990 онд хувийн  хувцас загварын газрыг Нью-Йорк хотын  Карлайл зочид буудалд нээсэн байна. Вера Вонг  Нанси Керриган, Мишель Кван гэсэн уран гулгагчдад зориулсан хувцасны зургийг зурж байжээ. Түүнээс гадна Мариан Керри, Женнифер Лопес, Жессика Симпсон, Аврил Лавигни, Викториа Бекингем, Шарон Стоун, Ума Турман гэсэн бусад олны танил хүмүүсийн сүйт бүсгүйн өмсгөлийн зургийг зурж байсан аж. Түүнээс гадна Филадельфийн бүргэдүүд хөлбөмбөгийн багийн хөгжөөн дэмжигчдийн хувцсыг хариуцан зурсан байна. Харин Вера Ванг бизнесээ зөвхөн хуримын хувцаснаас гадна үнэт чулуун эдлэл зүүлт,гутал, дуран, үнэртэй ус болон гал тогоонд хэрэгтэй эд зүйлс зарах болж  хамрах хүрээгээ тэлжээ. Мөн “Вера Вонг хурим” хэмээх номыг бичсэнээр 2001 оны аравдугаар сард худалдаанд гарчээ. Дараа жил нь энгийн хувцасны зах зээлд орж эхэлсэн байна. Харин 2005 оны зургадугаар сард АНУ-ын загвар зохион бүтээгчдийн зөвлөлөөс жилийн эмэгтэй хувцасны зохион бүтээгчээр нэрлэгдсэн байна. 2006 оны тавдугаар сарын 27-нд  Саваннагийн урлаг, дизайны коллежийн Андре Леон Таллигийн шагналыг хүртэж байсан  аж. Улмаар 2006 он наймдугаар сарын 24-нд Кохийн дэлгүүрүүд Вера Вонгийн загварыг нь гаргасанхувцас, гутал, орны даавуу гэсэн бүтээгдэхүүнийг худалдаалах болсноо зарласан байна. Загвар зохион бүтээгч Вера Вонг  одоо Нью Йорк хотод нөхөр Артур Бекер, өргөмөл хоёр охин Сесилиа, Жозефин нартай хамт амьдардаг. Түүний охид нь Вера Вонгийн суралцаж байсан охидын “Чапин” сургуульд суралцдаг байна. Харин түүний нөхөр Артур  “Navisite” гэдэг технологийн үйлчилгээ эрхэлдэг компанийн захирал ажээ. Мөн Верагийн ахын ажиллуулдаг  гольфийн “Паунд Ридж” клуб байдаг  Нью-Йорк хотын “Паунд Ридж” дүүрэгт амралтаа өнгөрүүлдэг гэртэй. Тэрээр 2007 онд “Нэр алдарт хөтлөх зам” реалити шоуны гуравдугаар улирлын шүүгчээр  ажилласан байна. Түүнчлэн дуучин Боно, загвар өмсөгч Петра Немкова, теннисчин Серена Уильямстай цуг “Hewlett-Pavkard” технологийн компанийн зар сурталчилгаанд оролцож байжээ. Вера Вонг өнгөрсөн жил Ариана Грандегийн дэлхийн загварын хамгийн том үдэшлэг гэгддэг Мети галад өмссөн хувцсыг хийж өгсөн нь тус галагийн шилдэг хувцасны жагсаалтын II байрт шалгарсан байна. Тэрээр бизнесээ өргөжүүлж таван тивд  хуримын даашинз худалддаг дэлгүүр салбараа нээсэн ажээ.

Эшлэл:

-Би сурахын тулд цаг хугацаа зарцуулахаас айдаггүй. Бусдын төлөө ажиллана гэдэг бол сайн хэрэг. Би хүмүүст 20 жил үйлчилсэн. Тэд сурахын тулд төлсөн.


-Би хүүхдүүдтэйгээ амьдардаг. Гэхдээ амьдралд юу тохиолдохыг  би мэдэхгүй. Би зөвхөн амьдралд сайн бэлтгэгдсэн байхыг хүсч байна.


-Би 40 настайдаа гэрлэх шийдвэрийг гаргасан. Гэхдээ орчин үеийн эсвэл миний сонирхолд нийцсэн хуримын даашинз олж чадаагүй. Тиймээс  хуримын даашинзны бизнес эрхлэх боломж байгааг олж харсан.


-Би өөрийгөө жинхэнэ модернист гэж хардаг. Уламжлалт маягаар хуримын даашинз хийсэн ч орчин үеийн хэв маягийг оруулдаг. Би өнгөрсөн үе рүүгээ судалгаа хийхээр явдаг. Учир нь өмнө нь ямар байсныг мэдэх хэрэгтэй байдаг. Ингэснээр дүрэм журмыг зөрчиж чадна.


-Хэдийгээр уран гулгалтад бусад хүмүүстэй өрсөлддөг ч ямар нэгэн хүн  өндөр түвшинд амжилтанд хүрдэг. Ялангуяа өөртэйгээ тэмцэлдсэнээр хүрдэг. Гэхдээ үргэлж илүү сайныг хийж, хурдан сурч болох байсан гэж боддог. Энэ нь уран гулгалтаас миний сурсан ямар нэгэн зүйл. Гэхдээ үлдсэн бүх амьдралдаа энэ санаагаа баримтална.

  Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06