Өрсөлдөх чадвар сул байгаа нь зээлжих зэрэглэлд сөрөг нөлөөтэй

2019-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс ээлжит тайлангаа танилцууллаа. Тайланг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн дөрвөн үзүүлэлтээр ижил эдийн засагтай, мэдээллийн олдоц төстэй 62 оронтой харьцуулжээ. Манай улс эдийн засгийн тамир тэнхээгээр 58 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Харин өнгөрсөн онд 48 дугаарт эрэмбэлэгдснээс арван орноор  ухарчээ. Бизнесийн ашигт ажиллагаараа 59, засаглалаар 61 дүгээрт эрэмбэлэгдсэн бол дэд бүтцийн үнэлгээгээр 62-д эрэмбэлэгдсэн аж. Өрсөлдөх чадварын оноогоор Сингапур, Хонгконг, АНУ зэрэг улс тэргүүлж байгаа бол Аргентин, Монгол, Венесуэл, улс сүүлийн байруудад оржээ. Харин манай хоёр хөрш БНХАУ 14, ОХУ 45 дугаарт эрэмбэлэгдсэн нь өмнөхөөс өссөн үзүүлэлттэй байна. Хөрш орнуудын өрсөлдөх чадвар өсөлттэй байхад Монгол Улсын хувьд дагаад өсөх боломж байгааг 332 үзүүлэлт, 235 шалгуурт дүгнэлт хийх хэрэгтэйг тус байгууллага зөвлөж байна. Харин манайх хэрэглээнийн үнийн индексээр  амьжиргааны өртөг бага, орон сууц, оффисын түрээс бусад улсуудтай харьцуулахад бага байна. Судалгаагаар Зүүн хойд Азийн улс орнууд өрсөлдөх чадвараар тэргүүлэх динамик үзүүлэлт ажиглагдаж байгааг онцолж байна. Авъяас чадвар, технологийн дэд бүтэц, боловсролын төвшин сайн байгаатай холбоотой гэж дүгнэжээ. Энэ салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү оруулах нь ирээдүйд өрсөлдөх чадвар сайн байхыг таамаглаж байна. Түүнчлэн бизнесийн таатай орчин, цагаачлалын орчин эерэг байгаа нь өрсөлдөх чадварт нөлөөлжээ. Харин эсрэгээр АНУ, болон баруун Европын орнуудын өрсөлдөх чадвар сайн байгаа хэдий ч улс төрийн тогтворгүй байдал, нефтийн үнийн өсөлт зэргээс  хамаарч өрсөлдөх чадварыг бага зэргээр удаашруулхад хүргэсэн байна. Арабын нэгдсэн улс өрсөлдөх чавдараар өнгөрсөн онд 14 дүгээрт байсан бол энэ онд VII-т эрэмбэлэгдэж ахисан нь хамгийн сайн үзүүлэлт болсонг судлаачид онцолж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.4  МЯГМАР  №113  (6080)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06