Архангайн иргэд эсэргүүцэл илэрхийлэв

2019-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БАТ-ЭРДЭНЭ “ADM” группын дэргэдэх “Алтан Дорнод Монгол” компанийн Архангай аймгийн Цэнхэр суманд явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа нутгийн иргэд илэрхийллээ. Тодруулбал, “Алтан дорнод Монгол” болон ‘’Монгол газар’’ компани хоорондоо гэрээ байгуулсан гэх нэрийдлээр ямар ч хараа хяналтгүй байгалийн баялгийг сүйтгэж байна хэмээн иргэн Л.Батнасан ярьсан юм. Тэрээр “Дээрх хоёр компани асар том хамгаалалт дор үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 2400 га талбайг зөвшөөрлөөр авсаны 800 гаруйг нь ашиглаад байгаа юм” гэлээ. Хэвлэлийн бага хурал зохион байгуулагчдын хэлж буйгаар “Алтан Дорнод Монгол” компани хайгуулын ажил хийж, ямар ч хараа хяналтгүй дээж аван, нөхөн сэргээлт хийгээгүй талбай дээр гурван жил ажилласан гэлээ. Түүнчлэн ухаж, сэндийчсэн газарт машин осолдсон хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд гарсныг дуулгалаа. Мөн ойр орчмын ус бохирдож угаасан хувцас өмсөхөөр бие нь загатнадаг болсныг онцлон тэмдэглэлээ. Энэ байдал даамжран ундны усны дутагдалд орж Цэнхэр сумын иргэд дор хаяж 14 км зам туулж хэрэглээний усаа авах шаардлага гарсныг ч ярьж байна. Өөрөөр хэлбэл, тус сумын ундны ус дээрх компаниудаас болж бохирдохын хэрээр өвчин эмгэг дэлгэрч буй ажээ. Мөн мал төллөх явцад хөгжлийн бэрхшээлтэй төл гарсан юм байна. Тиймээс Архангай аймгийн иргэдийн төлөөлөл орон нутагтаа уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Эх сурвалж: www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06