И.Одончимэг: Эдийн засгийн үзүүлэлт өнгөрсөн оноос 10 байраар ухарсан

2019-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг “Дэлхийн  өрсөлдөх чадварын тайлан 2019” тайланг /2019.06.03/ танилцууллаа. Монгол Улсын өрсөлдөх чадварыг дэлхийн улс орнуудтай харьцуулж гаргадаг бөгөөд энэ удаад дэлхийн 63 улсыг харьцуулсан байна. Нийт 332 үзүүлэлтээс 235 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлдэг. Энэ жилийн хувьд өрсөлдөх чадвараараа Сингапур, Хонгконг, АНУ зэрэг улсууд тэргүүлж байгаа бол Аргентин, Монгол, Венесуэл улсууд сүүлийн байранд орсон байна. Харин манай хоёр хөрш БНХАУ 14-т, ОХУ 45-т эрэмбэлэгджээ. Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн дэд захирал И.Одончимэг “Монгол Улсын өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 63 орноос Венесуэл улсын өмнө 62-т хэвэндээ байгаа хэдий ч онооны хувьд өнгөрсөн жилээс буурсан байна. Өрсөлдөх чадварын үндсэн дөрвөн үзүүлэлт болох ерөнхий өрсөлдөх чадвар, эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа зэргээс хамгийн дээгүүр эрэмбэтэй байгаа ч эдийн засгийн тамир тэнхээ 58-т байна. Өнгөрсөн жил эдийн засгийн тамир 48 байсан. Өрсөлдөх чадварын оноо буурахад нөлөөлсөн хүчин зүйлээс дурдвал өнгөрсөн  нэг жилийн хугацаанд судалгаа хөгжлийн зардал, төсвийн алдагдал, хөрөнгийн зах зээл, худалдаа үйлчилгээний экспорт,  аялал жуулчлалаас олсон орлого үзүүлэлтүүд сайжирсан бол хэрэглээний үнийн индекс, урсгал тэнцэл, ил тод байдал, тэтгэврийн сан зэрэг үзүүлэлтүүд муудсан”  гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06