Энэ зун нийслэлд болох онцлох эвентүүд

2019-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчдыг татах, Улаанбаатар хотыг жуулчдад ээлтэй хот болгох зорилгоор энэ зун олон эвент зохион байгуулахаар төлөвлөжээ.   Эвентүүдээс онцлон хүргэж байна. 1.Талын салхид 800 гаруй мотоцикльчид оролцоно -800  мотоцикльчид төмөр хөлгөө хөлөглөн тав дахь жилдээ “Талын салхи-2019” олон улсын мото наадамд оролцоно. Арга хэмжээ зургадугаар сарын 8,9-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж, төмөр хөлөгтний цуваа “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” руу хөдөлнө. Монголын Чопперчин Ахан Дүүс ТББ,  НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулах юм.  Тус наадамд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно гэдгээ мэдэгдсэн билээ. 2.Дээлтэй Монгол наадам -Дээлтэй Монгол наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхий нийтэд таниулан сурталчлахаар  Д.Сүхбаатарын талбайд жил болгоны долдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагддаг. Тус наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр болон Монгол үндэсний дээл, хувцас хэрэглэл, Монгол гэр, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхох боломжтой юм. 3. Богд хан уулын трайл -Монгол Улсад хоёр дахь удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн тэмцээн долдугаар сарын 28-нд Богдхан ууланд болох юм. Тогтсон зай, засмал замд цагтай уралдаж, уралдааны ялагч болон спортын амжилтын төлөө гүйхээс илүүтэйгээр байгалийн гоо үзэсгэлэн дунд өөрийгөө танин мэдэж, ялан дийлж замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм. Тамирчид 10 км,21 км, 64 км-ийн зайд уралдана. Мөн 10км болон 21км-ийн зайд хөл нүцгэн гүйлтийн тэмцээн болно. 4. “Монголын тал нутаг”олон улсын марафон -“Монголын тал нутаг” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг анх 1996 онд Япон улсын иргэн Фүживара болон Кон Аяа нар анхлан санаачилж байсан түүхтэй. Монголын тал нутгаар Япон болон бусад гадаад орнуудын 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьдог. Тэмцээн есдүгээр сарын 08-нд Хүй долоон худагт болох бөгөөд тамирчид 3 км, 5 км, 10 км, хагас 21 км-ийн зайд уралдана. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06