Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тодорчээ

2019-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа хугацаа тавдугаар сарын 25 ны өдөр дуусгавар болсон. Түүнтэй хамт зөвлөлийн дөрвөн гишүүний эрх ч дуусгавар болж байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөл болон түүний дарга нь хуулийн дагуу гурван жилийн хугацаанд сонгогддог. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд өнгөрсөн сарын 30-ны өдөр Шүүгчдийн зөвлөгөөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг тодруулжээ. Давж заалдах шатны 26 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Д. Цогтсайхан, Э.Мягмардорж, Э.Зоригтбаатар, Ц.Өрнөндэлгэр нарыг нэр дэвшүүлжээ. Харин анхан шатны 90 шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр 13 нэр дэвшигчийг тодруулж Тооллогын төв комисст ирүүлсэн байна. Тодруулбал, Шүүгчдийн зөвлөгөөнөөр Т.Мэндсайхан, А.Насандэлгэр, Ц.Оч, Х.Ганболд, А.Сарангэрэл, Л.Энхтайван, Д.Оюумаа, П.Туяат нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.Мөн Б.Баатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д. Мягмаржав, Ж.Оюунтунгалаг, Б. Хажидмаа нарыг Шүүгчдийн зөвлөгөөнөөс нэр дэвшүүлэх саналаа Тооллогын төв комисст ирүүлсэн байна. Үүний дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалтыг баталлаа. Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1,"Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ын гурав дахь хэсгийн 3.6-т заасны дагууАнхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоолоор баталсан Нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд хүргүүлэхээр болов. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалтаас санал хураалт явуулах, санал болгох ажиллагааг 2019 оны зургадугаар сарын 06-ны өдөр явуулах юм. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06