Б.Чинбат: Утасны дугаар авч байгаа иргэдийн хурууны хээг бүртгэж байгаа

2019-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын Цахим бодлогын түр хорооны хурлаар  /2019.05.29/ Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэх, цахим орчин, цахим орчин дахь нийгмийн сүлжээнд зохицуулалт хийх талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат гишүүдийн асуултад хариулахдаа “Энэ оны гуравдугаар улиралд багтаан аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-т одоо үйл ажиллагаа явуулж буй Нэг цонхны үйлчилгээ болон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг операторын (front office) хэлбэрээр ажиллах “Үйлчилгээний нэгдсэн төв” болгон шинэчлэн зохион байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, ил тод байдал болон иргэдэд үзүүлэх үйлчилгээ шуурхай болно гэж үзэж байгаа. Мөн иргэн, байгууллагаас ирүүлсэн үйлчилгээ авах тухай хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх журманд холбогдох өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна. Их Хурлаас 2018 оны зургадугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг шинэчилэн баталсан. Ингэснээр  цахим, цахим архив, цахим мэдээлэл, төрийн байгууллагууд цахим мэдээллээ хэрхэн солилцох, хадгалах зэрэг шинэчлэлийг анх удаа хуульчилж өгсөн. Түүнчлэн цахим мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартай гэж анх удаа хуульчилсан. Өнөөдрийн байдлаар төрийн 80 гаруй байгууллагад 350 орчим төрийн үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс 150 гаруй үйлчилгээ нь иргэдээс баримт бичиг шаарддаг үйлчилгээ юм. Иймд эрх зүйн зохицуулалт хийгдсэнээр суурь мэдээллийн аюулгүй байдал хангагдана. 160 гаруй төрийн үйлчилгээг бүрэн шилжүүлэхэд төрийн байгууллагуудад төрийн операторын үйлчилгээ нэвтрүүлэх шаардлагатай. Энэ нь төр, иргэнийг холбосон гүүр болно. Үүнд 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай.  Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын хүрээнд хийгдэх зайлшгүй ажил бол эрх зүйн зохицуулалт юм.  Одоогийн байдлаар 40 орчим мянган бүртгэлгүй дугаар байгаагаас 15 мянга орчим нь идэвхгүй, үүнийг таслан зогсоохын тулд үүрэн телефоны операторуудтай хамтран ажиллаж, шинэ дугаар авч буй иргэний хурууны хээг бүртгэж байгаа. Ингэснээр бүртгэлгүй дугаар шинээр гарахгүй гэсэн үг. Төрийн цахим төлбөр хийх аппликейшн хөгжүүлсэн” гэсэн мэдээлэл өглөө. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06