АНУ-ын хуулийн байгууллага Facebook-ийг халз тулаанд дуудав

2019-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ-ын Холбооны худалдааны хороо томоохон бас эрсдэл бүхий алхам хийхээр төлөвлөж байгаа талаар “Ройтерс” мэдээлэв. Нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах үүргээ биелүүлж чадаагүй нь ил болсны дараа АНУ-ын зохицуулагчид Facebook-тай өндөр өртөг бүхий шийдвэр хамтран гаргахаар болоод байна. Гэвч Марк Цукербергийн эсрэг үүсгэсэн хуулийн маргаан илүү олон хоригуудыг араасаа дагуулах нь тодорхой болжээ. regulator  3-5 тэрбум ам.долларын санхүүгийн торгуульд унах нь өнгөрсөн сард ойлгомжтой болсон юм. Энэ нь яаруу хийгдсэн хуймгай шийдвэр байсан гэж зарим шинжээч бас харж байна. Wall Street Journal-д мэдээлснээр Холбооны худалдааны хорооны ерөнхийлөгч Иосеф Саймонс дээрх торгуулийн тухайд санаа хараахан өгөөгүй байгаа Ардчилсан намаас тунаж үлдсэн сүүлийн хоёр гишүүний нэгийг ч болтугай энэ тухай дахин бодож үзэхийг хүссэн байна. Таван тэрбум ам.долларын торгууль нь Facebook-ийн энэ жилийн мэдэгдээд байгаа орлогын дөрөвний нэг орчим хувьтай тэнцэхээр байгааг санхүүгийн програм хангамж болон эрсдэлийн үнэлгээг тооцоолдог “Refinitiv”-ээс мэдээлжээ. Түүчлэн энэ нь Холбооны худалдааны хорооноос технологийн компанид тавьж байсан хамгийн өндөр торгууль болох юм. Авто үйлдвэрлэгч Volkswagen компани тээврийн хэрэгслийнхээ дулаан ялгаруулалтад дутуу мэдээлэл өгч хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хэмээн тус хорооноос 2017 онд 11 тэрбум ам.доллараар торгож байв. Одоогоор Facebook-ийн эсрэг энэхүү хуулийн маргаан өрнөснөөс хойш хувьцааных нь ханш зургаан хувиар унажээ. Хөрөнгө оруулагчдын харж буйгаар энэхүү өндөр хэмжээний торгуулийг төлснөөр бизнес явуулах өртөгт шууд нөлөөлөхөөр байна. Нийгмийн сүлжээний эсрэг тавихаар төлөвлөж буй энэхүү торгууль нь Холбооны худалдааны хорооны хувьд аз туршсан хэрэг юм. Торгуулийн шийдвэр ойртож байгаа ч шүүхэд хэргийн нотолгоо дутуу байвал Facebook ч ялалт байгуулж мэдэх билээ. Учир нь өнгөрсөн жил тус хорооноос DirecTV-ийн эсрэг буруу ташаа мэдээллээр сурталчилгаа цацаж байна гээд дөрвөн тэрбум ам.доллараар торгох хуулийн маргаан үүсгэсэн. Гэвч шүүхээс тус хороог хангалттай нотолгоогүй байна хэмээн энэ хэргийг няцаасан байдаг. Гэвч яг одоогоор бол Facebook хэрэглэгчдийн мэдээлэл бол маш ноцтой бөгөөд тодорхой зүйл юм. Холбооны худалдааны хороо ялбал өнгөрсөн долоо хоногт Qualcomm-ийн эсрэг үүсгэсэн маргаантай ижил зүйл болохоор байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06