Хүүхдээ сонсох өдөртэй боллоо

2019-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Ерөнхийлөгчийн зарлигаар 2019-2020 оныг “Хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, хүүхдийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхэд хамгааллын чиглэлээр хийж байгаа ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд  цагдаагийн байгууллагаас хүүхэд хамгаалалтай холбоотой олон ажил зохион байгуулсны нэг нь “Зөв тусгал” аян юм. Тэгвэл хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгааныг арилгахаар зохион байгуулсан уг сарын аяны хаалт  UB Palace-ын өмнөх талбайд боллоо. Хаалтын үйл ажиллагаанд 26 сургуулийн 4200 орчим хүүхэд оролцсон юм. Аяны хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаад “Хүүхдээ  сонсъё” нээлттэй хаалганы өдрийг цагдаагийн байгууллагаас анх удаа  зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийт болон хүүхдүүдэд сурталчлан таниулах ажлын хүрээнд  тусгай хэрэгсэл, албаны нохой үзүүлбэр сургалт, “Сүлд” чуулгын урлагийн тоглолт,  гар зургийн уралдаан, таеквонда үзүүлбэр, плашмоб, бүжиг гэсэн арга хэмжээг зохион байгуулж хүүхдүүд нэг өдрийг мэдлэг мэдээлэл олж авч хөгжилтэйгөөр өнгөрүүллээ. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон үзүүлэлттэй байна. Хүүхэд ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу зодолдох, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг. Үүний ихэнхийг нь  16-18 насны хүүхдүүд  эзэлж байгаа аж. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг “Хүүхдээ сонсъё” өдөрлөгөөр дамжуулан хүүхдүүдэд амьдралд нь мартагдахгүй нэг өдрийг өнгөрөөхийг зорьсон. Өнөөдөр олон улсын хүүхдийг сонсох өдөр. Тиймээс хүүхдүүдийнхээ санаа бодлыг сонсох, эцэг эхчүүддээ хүүхдийн эрх үүргийг тайлбарлах, зөвлөгөө мэдээлэл хүргэх, гэмт хэргийн хор уршиг, урьдчилан сэргийлэх ажлын талаар ярилцан тайлбарлаж байна. Мөн Цагдаагийн байгууллагаас тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1-ны хооронд хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж буй шалтгааныг арилгах зорилгоор “Зөв тусгал” аяныг зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд ажиглахад хүүхэд ямар эрхтэй вэ гэдгийг сайн мэдэхгүй эцэг эхчүүд байна. Хүүхдээ асран хамгаалах л үүрэгтэй гэдгээс бусад хүмүүжил, төлөвшил талд нь хуулиар заасан үүрэг байдаг талаар мэдлэг муу байгаа нь харагдсан” гэлээ. НЦГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах, цагдаагийн хошууч Д.Оюун  “Хүүхдэд эд мөнгөнөөс илүүтэй хүүхдээ ойлгох хэрэгцээ дутмаг байдаг. Хүүхэдтэйгээ харилцахгүй байна гэдэг нь үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэл явагдаж байна гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ зав гаргаж, хүүхдээ сонсч байх хэрэгтэй. “Хүүхдээ сонсъё” арга хэмжээнд хүүхэд, эцэг эхчүүдийг хүрэлцэн ирж оролцохыг уриалж, ерөнхий боловсролын сургуулиудад хүсэлт тавьснаар 3000 гаруй хүүхэд цугларч нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ. Эцэг эхчүүдийн хувьд ч хэрхэн хүүхдийнхээ зөв тусгал байх үүргээ ухамсарласан байх” гэдгийг онцоллоо. Өдөрлөгт оролцсон хүүхдүүдийн хувьд цагдаагийн байгууллага ямар техник хэрэгсэл ашиглаж биднийг аюулгүй байлгахын төлөө ажилладгаас эхлээд их зүйлийг мэдэж танилцлаа гэсэн бол 106 дугаар сургуулийн сурагч М.Мөнхзул “Миний бодлоор эцэг эхчүүд төдийлөн хүүхдээ сонсож чаддаггүй. Ажил ихтэй байдгаас хүүхэд нь юу хийхийг хүсч байгааг харгалзаж үздэггүй, ойшоодоггүй. Ер нь эцэг эх гэхээс илүү найзуудтайгаа илүү дотно байж, ярилцдаг. Учир нь найзууд минь илүү сонсогч байж чаддаг” гэж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.30 пүрэв №111 (6078)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06