АНУ эдийн засгийн салбарт ялагдал хүлээлээ

2019-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Швейцарийн менежментийн хөгжлийн олон улсын хүрээлэнгийн  бизнесийн сургуулиас гаргасан шинэчилсэн ангиллаар АНУ өрсөлдөөн ихтэй дэлхийн эдийн засгийн салбарт тэргүүлж яваа байр сууриа алдсан байна. Тодруулбал, АНУ Сингапурт эзэлж байсан байраа алдсанаар III байр руу ухарчээ. Сингапур улс дэлхийн эдийн засгийн үзүүлэлтээр улс орнуудыг тус улсын дотоод бүтцийн технологи хөгжсөн, шилдэг ажилчид, дүрвэгсдэд зориулсан эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн, үр ашигтай шинэ компанийг бий болгосон учраас энэ жагсаалтын эхний байрыг эзэлсэн байна. Харин удаах байрт өмнөх жилийн амжилтаа давтаж Хонгконг оржээ. Мөн анх удаа дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй эдийн засгийн салбарын эхний 10 байр эзэлсэн орны жагсаалтад Ойрхи Дорнодын хоёр орон Катар X байрт, Арабын нэгдсэн эмират улс V байрт бичигдсэн байна. Энэ хоёр орон нь гурван жилийн өмнө энэ жагсаалтын XIII, XV байрыг эдийн засгийн салбарт хөдөлмөрийн бүтээмж, дижитал, оюуны хөдөлмөр эрхлэлт, бизнесийн үр ашгаараа бусад орныг давснаар эзэлж байсан гэж Швейцарийн менежментийн хөгжлийн олон улсын хүрээлэнгээс онцолжээ. Харин энэ жагсаалтын XXVI байрт бичигдэж байсан Саудын Араб XIII байрыг эзэлсэн байна.  Байр дэвших болсон шалтгаан нь олон нийтийн боловсролд хөрөнгө оруулалт хийснийг нь бусад орон өндрөөр үнэлсэнтэй холбоотой аж. Мөн жагсаалтад дээгүүр байр эзэлдэг Хойд Европын орнууд энэ шалгаруулалтаар өмнөх байраа алдсан байна. Тухайлбал, Дани VI, Норвеги улс XI байрт оржээ.Түүнчлэн Нидерланд улс V-VIII, Герман XV-XVII  байр руу ухарсан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.30 пүрэв №111 (6078)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06