Д.Энхбаатар: Хаана ч очсон эх орныхоо нэрийг өргөж явдаг

2019-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Энхийг сахиулагчдын олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрөөр ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн АДХ-ын химийн дарга, хурандаа Д.Энхбаатарыг “Монгол Улсын төлөө” буландаа урьж, ярилцлаа. Тэрээр энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвийн анхны сургагч багш нарын нэг. Мөн 2003 онд Мароккод цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэсэн. 2005, 2007 онд Иракийн эрх чөлөө ажиллагаанд багийн захирагчаар, 2017 онд Өмнөд Суданд энхийг дэмжих ажиллагаанд мөн цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгээд ирсэн юм.   -Та анхны энхийг сахиулагчдыг бэлтгэж байжээ.  Одоо манай Зэвсэгт хүчний нэр хүнд олон улсад өссөөр байна. Тухайн үед үр, үндсийг нь сайн тавьсан учраас энэ амжилтад нөлөөлсөн байх л даа? -Тухайн үед энхийг сахиулах ажиллагааны сургалт явуулах бааз, суурь, сургагдсан боловсон хүчин ч байсангүй. Харин хошууч генерал Г.Рагчаа дарга энэ төрлийн мэдлэг, мэдээлэл ихтэй  хүн байсан. Дарга маань АНУ-д сургууль төгссөн англи хэлтэй залуучуудыг цуглуулаад энхийг сахиулах ажиллагааны талаар мэдлэг, олгож эхэлсэн байдаг. Энд тэндхийн сургалтад суулгаж, энхийг дэмжих ажиллагаатай холбоотой гарын авлага, ном авчирч өгнө. Тэр бүхнийг бид өөрсдөө чиглэл бүрээрээ орчуулж, өөрийн болгодог байлаа. Эргээд түүнийгээ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд зааж сургадаг байсан. Ерөнхийдөө бид хоёр жилийн хугацаанд нэлээд мэдлэг, мэдээлэлтэй болсон.   Энэ мэдлэгээ олон сургалт дээр баталгаажуулж байсан. Тухайлбал, Бангладеш улсад болж байсан “Энхийн тагтаа” сургалтад салаагаараа оролцож байлаа.  Энэтхэг, Балба гээд энэ салбартаа туршлагатай энхийг сахиулагчдаас олон зүйлийг сурсан. Тэгээд ирээд мөн л анги байгууллагадаа сурсан зүйлээ заадаг. Ингэж бие биедээ сурсан бүхнээ харамгүй хайрлаж явсаар одоо энхийг сахиулагчдын эгнээнд 17 мянган цэргийн алба хаагч нэгдээд байна. -Монгол цэргийг олон улсад сайн сайхнаар ярьдаг болжээ.  Монголчуудын цусанд дайчин чанар байна гэх юм. Энэ ер нь хэр үнэний ортой юм бэ.  Дэгсдүүлсэн яриа юу? -НҮБ, хөрш орнууд маань Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг өндрөөр үнэлдэг. Цэрэг эрсийн маань тэсвэр хатуужил, сахилга батыг сайшааж байна. Гэхдээ үүнийг зөвхөн монгол хүний цусанд байгаа дайчин чанартай холбож ярих нь жаахан өрөөсгөл. Мэдээж бидний уламжлалд дайнч байлдаанч ген байж болно. Гэсэн хэдий ч Монголын Зэвсэгт хүчний шат шатанд ажиллаж байгаа олон хүний нөр их хөдөлмөрийн үр шим юм. Тэднийг бас үнэлэх хэрэгтэй. Ер нь Зэвсэгт хүчинд цэргийн сахилга бат гэдэг зүйл хамгийн нэгдүгээрт байдаг. Сахилга бат тогтож байж, бэлтгэл сургууль маань сайн явагдана. Тухайлбал жил бүр болдог “Хааны эрэл” олон улсын сургуулилт байдаг. Үүнд манай цэргүүд ороод сурсан мэдсэн зүйлийнхээ юу нь болж, ямар нь болохгүй байна гэдэгт дүн шинжилгээ хийгээд явдаг. Ингэж бүхнийг харьцуулсан, тэндээс өөрийн мэдрэмжээрээ мэдлэг мэдээллийг олж авсан цэрэг маань байлдааны газар оронд үүргээ сайн гүйцэтгэж чадна. Эргээд манай Зэвсэгт хүчний нэр хүнд өснө дөө. -Тэгэхээр цэргийн сахилга бат гэдэг зүйл нь монгол цэргийн нэр хүндийн бас нэгэн баталгаа болж байгаа юм байна? -Тийм ээ. Хамгийн сүүлд би 2017 онд Өмнөд Судан улсад цэргийн багийн захирагчаар явсан. Тэнд Суданы нэг генералтай манай удирдлагууд болон олон улсын цэргийн багийн захирагчид уулзсан байдаг. Тэгэхэд Суданы генерал манай цэргүүдийг онцолж, Монголын цэргийн багийн захирагчтай тухтай уулзах хүсэлт тавьж байсан. Тэр олон улсын дундаас бидэнд хандаж байгаа нь нэг л өөр шүү дээ. Энэ нь биднийг үнэлж байгаагийн энгийн нэг жишээ юм л даа. -Та Мароккод цэргийн ажиглагчаар оролцсон байна.  Ажиглагч нь тухайн газар оронд ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ? -Энэ нь сөргөлдөгч талуудын хооронд байгуулсан энхийн гэрээ тухайн газар оронд яаж мөрдөгдөж байгааг хянадаг. Хоёр тал энхийн гэрээ байгууллаа гэхэд тухайн орнуудыг ажиглана. Зэвсэг цэргийнхээ тоог нэмж байна уу, цэргээ шилжүүлэн байрлуулж байна уу гэх зэргээр энхийн гэрээн дээр бүхнийг заасан байдаг. Тэр гэрээгээ улс орнууд яаж мөрдөж, биелүүлж байгааг шалгаж, үүргээ гүйцэтгэнэ дээ.  -Ажиглагчаар явахад өөрийгөө хянаад үүргээ гүйцэтгээд явна.  Харин цэргийн багийн захирагч гэхээр бие бүрэлдэхүүнийхээ өмнө үүрэг хүлээдэг. Энэ хоёр хэр ялгаатай вэ? -Ер нь энхийг сахиулагч цэрэг хүн хилийн дээс алхаад л үүргээ гүйцэтгэж эхэлдэг.  Хаана ч очсон эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэг ногдоно. Би Монголын армийн цэрэг хүн шүү гэсэн бодол толгойноос хэзээ ч салдаггүй. Цэргийн ажиглагч, багийн захирагч гэхээр үүрэг гүйцэтгэхийн хувьд аль аль нь хариуцлага хүлээнэ. Гэхдээ цэргийн багийн захирагч гэхээр арай өөр. Цэргийн багт байгаа 250, 850 хүний амь амьдралыг тэр хүн хариуцаж явдаг. Цэргүүдийнхээ дарга нь байна, ах нь, аав нь болно. Энэ бүх ажлыг хийнэ. Мөн өөрийнхөө бусад орны цэргүүдээс дор орчих вий, өнгө алдчих вий гээд бүх л зүйлд нь санаа зовж байдаг учраас цэргийн багийн захирагч бол хариуцлага өндөртэй. -Та гурван улсад үүрэг гүйцэтгэсэн байна л даа.  Онцлогуудын тухай ярихгүй юу. Тухайн газар оронд цагийн байдал ямар байв? -Ирак, Өмнөд Суданд үүрэгт гүйцэтгэх нь зарчмын хувьд тэс ондоо л доо. Иракт бол НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн тогтоол гараагүй. АНУ санаачлаад л Ирак руу дайрсан. Тэгээд эвсэл байгуулсан. Бид тэр эвслийнх нь нэг бүрэлдэхүүн болж явсан. Цэвэр байлдааны ажиллагаа байлаа.  Харин Өмнөд Суданд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол гарсан. НҮБ-ын гишүүн улс учраас бид цэрэг хандивлах үүрэгтэй.  Тэр үүргийнхээ дагуу Монголын цэргүүд очиж үүрэг гүйцэтгэдэг. -Энхийг сахиулах ажиллагаанд явна гэдэг нэр төрийн хэрэг. Гэр бүл ойр дотныхон бахархаж сэтгэлээр дүүрэн байна. Түүний хажуугаар айж эмээх, санаа зовних асуудал их байдаг болов уу? -Тэгэлгүй яах вэ. Явсан өдрөөс эхлээд л санаа зовж эхэлнэ. Би эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэд маань цэргийн амьдралаар л явж ирсэн дээ. Одоо том охин маань цэргийн ангид ажилладаг. Хүү минь БНСУ-ын цэргийн академид сурч байна. Бага нь хоёрдугаар анги.  Хүүхдүүдийн маань хувь заяа яаж, ямар замаар замнахыг би мэдэхгүй шүү дээ. Аавынхаа амьдралаар амьдарна гээд сонголтоо хийхэд нь би татгалзаагүй. Боломж л гэж харсан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.30 пүрэв №111 (6078)
Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

9 цаг 28 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

11 цаг 48 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

11 цаг 57 мин
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

12 цаг 0 мин
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

14 цаг 26 мин
Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

20 цаг 24 мин
Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

20 цаг 24 мин
Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлд ярилцлага өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

20 цаг 24 мин
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

Уржигдар 18 цаг 48 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

Уржигдар 13 цаг 58 мин