Авлигын бичлэг нь илэрсэн Австрийн Ерөнхий сайдыг огцруулав

2019-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Австрийн Ерөнхий сайд Себастиан Курз болон түүний Засгийн газар авлигын хэрэгтэй холбоотой дүрс бичлэг цацагдсаны дараа нэр хүнд асар ихээр унасан талаар CNN мэдээллээ. Австрийн Эрх чөлөө намын эвсэл дэх Курзийн түншийн хэлж буйгаар Курз дахин нэр хүндээ олох боломж тун тааруу байгаа аж. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Австрийн Ерөнхий сайдаар ажиллаж буй хамгийн залуу удирдагчдын нэг юм. Тэрээр өдгөө 32 настай. Ерөнхийлөгч Алекандер Ван дер Беллен Курзийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр яригдаж байна. Ирэх есдүгээр сард болох сонгууль хүртэлх хугацаанд түүний орыг залгах шинэ тэргүүнийг мөн сонгох шаардлага тулгараад байгаа юм. Өнгөрсөн даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Канцеллорын орлогчоор ажиллаж байсан Хартвиг Логерийг Курзийн оронд томилно хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн тэрээр Засгийн газарт хандан үйл хэргээ хэвийн үргэлжлүүлэхийг уриалсан юм. “Шинэ Ерөнхий сайдад парламент итгэл хүлээлгэнэ гэж би итгэж байна. Мөн өнөөдрийнх шиг нөхцөл байдалд дахин орохгүй байх хэрэгтэй” гэж Ерөнхийлөгч хэлэв. Даваа гаригийн орой Курз парламентад хандан Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүндэтгэхийг хүсээд Засгийн газрын үйл хэрэгт дэмжлэг үзүүлэхийг уриалсан билээ. Тэрээр “Сөрөг хүчин үргэлж Курзийг хөөн зайлуулах зорилго өвөрлөсөөр ирсэн. Тэд өнөөдөр зорилгоо биелүүллээ. Та бүхэн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол ардчилсан шийдвэр. Үүнд уурлаж бухимдах зүйл байхгүй” гэж дэмжигчиддээ хандан хэлжээ. Эх сурвалж: www.polit.mn
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

17 цаг 45 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

2026-08-06
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-06
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

2026-08-06