Л.Оюун-Эрдэнэ: “Найрамдал” зусланг улсын төсөвт байгууллага болгож, газрын асуудлыг цэгцэлнэ

2019-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын хуралдаан өнөөдөр /05.29/ болж, зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.  Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.  Тэрээр “Өнгөрсөн 27 жилийг бүхэлд нь дүгнэж, цэгцлэх олон асуудал байгаагийн нэг нь газрын асуудал. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га газрыг таван жилийн хугацаатайгаар Улаанбаатар хотын банкинд олгочихсон. Энэ нь төлөвлөлт хийхэд хүндрэл учруулж байгаа. Мөн 2012 онд  Улаанбаатар хотын банкинд цэцэрлэгт хүрээлэн бүхий 0.24 га, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн хажууд 0.8 га, МУИС-ийн  урд 0.12 га талбайг тус бүр таван жилийн хугацаатай эзэмшүүлчихсэн. “Улаанбаатар” зочид буудал болон, төв талбайн урд хэсгийн газрууд энэ захирамжид орчихсон байгаа. Энэ асуудлуудыг цэгцлэхгүй бол цаашид төлөвлөлт хийхэд хэцүү болно гэлээ. Мөн тэрээр “Найрамдал” зусланг улсын төсөвт байгууллага болгож бүтэц, чиг үүрэгт нь өөрчлөлт орууллаа. Зуслангийн газар дотор 100 гаруй аж ахуйн нэгжүүдэд газар олгочихсон байгаа. Аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэхийг дэмжилгүй яах вэ. Гэхдээ “Найрамдал” зуслангийн газар, “Улаанбаатар” зочид буудлын урд хэсгийн газар, Ю.Цэдэнбалын цэцэрлэгт хүрээлэн рүү орж болохгүй. Энэ асуудлыг цэгцлэхээр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт Ерөнхий сайд ирэх даваа гаригаас өмнө холбогдох материалуудыг цуглуулах үүрэг өгсөн гэлээ. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06