АН-ын 300 гаруй гишүүн намаасаа татгалзав

2019-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
 Д.ОЮУН АН-ын 300 гаруй гишүүн намаасаа сайн дураараа татгалзаж буйгаа талаараа “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх аргагүй болсон тул намаасаа гарах шийдвэр гаргасан аж. БЗД-ийн АН-ын хорооны тэргүүлэгч гишүүн Ч.Батбаатар “Одоогоор 380 гаруй гишүүн намаас гарах өргөдлөө өгсөн. Өнөөдрийн хуралд төлөөлөгчөөр оролцож байгаа гишүүд маань намаас гарах болсон шалтгаанаа тайлбарлах болно. Миний хувьд Ардчилсан нам хувь хүний компанийг санхүүжүүлэгч байдлаар ажиллаж байгаа учраас гарахаар шийдвэрлэсэн. Би намдаа гишүүнчлэлийн хураамж болох 4.5 сая төгрөг тушаасан хэдий ч зарцуулалт нь тодорхойгүй байна. Нөгөөтэйгүүр дээрх мөнгийг сонгуульд оролцохын тулд өгсөн боловч сонгууль болоогүй. Энэ мэтчилэн гишүүдээ хохироодог, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хааж боодог байж болохгүй” гэсэн юм. Энэ мэтчилэн зөвхөн Баянзүрх дүүргийн АН-ын гишүүдээс жилд 189 сая төгрөгийн татвар, хураамж, төлбөр авдаг тухай Ч.Батбаатар хэлсэн юм. Түүнчлэн АН-ын ахмад гишүүн Пэрэнлэй 1990 оноос эхлэн шударга нийгмийг байгуулахын төлөө олон мянган гишүүний хамтаар зүтгэж ирсэн. Харамсалтай нь манай нам хувийн компани шиг болжээ. Хүмүүсийг үзэл бодлоо илэрхийлж, үг хэлснийх нь төлөө ялгаварлан гадуурхдаг болж. Тэр ч бүү хэл намаас хөөж, гишүүнчлэлээсээ хасдаг болсон байна. Мөн АН-ын удирдлагад гэмт хэрэгт холбогдсон, мөнгөнд донтсон хүмүүсийн хар зах болгож хувиргасан байна” гэлээ. Тэрээр намын нэр хүндийг шороотой хутгаж, хувийн эрх ашгийн төлөө улайран зүтгэдэг хүмүүстэй мөр зэрэгцэн алхах хүсэл алга. Тиймээс 30 жил зүтгэсэн намаасаа татгалзаж байна гэв. Ийнхүү хувь хүний үзэл бодлыг авч хэлэлцдэггүй, тойрон хүрээлэгчдийнхээ эрх ашгийг эрхэмлэдэг болсныг хурал зохион байгуулагчид хэлсэн юм. Ялангуяа, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж буйг Баянзүрх дүүргийн АН-ын гишүүн н.Хишигдэлгэр ярилаа. “Манай, танай хүн гэж ялгаварлан гадуурхдаг. Тэр ч бүү хэл эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Баянзүрх дүүрэг дээр сонгууль явагдаагүй атлаа явуулсан мэтээр ярьж намын эмэгтэйчүүдийн даргад батлах болон тамгийг нь гардуулж өгсөн. Ингэснээр өөрсдийн тойрон хүрээлэгчдийн үгийг сонсч бусад эмэгтэйг ялгаварласан хэрэг болсон” гэдгийг н.Хишигдэлгэр онцлон тэмдэглэж байв. Энэ мэтчилэн гишүүдийнхээ эрх ашгийг ноцтой зөрчиж буй учраас намаасаа сайн дураараа гарах болсноо мэдэгдлээ. Түүнчлэн хурлыг зохион байгуулагчид “Намаас гарах явдал нь хэн нэгнийг бойкотлож байгаа хэрэг огт биш” гэсэн юм. Эх сурвалж www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06