Denys Bihus: Манай багийнхны эрэн сурвалжлагын үр дүнд 150 орчим эрүүгийн хэрэг үүсгэсэн

2019-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Украйны эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багийн ахлагч Denys Bihus-ийг Монголд ирэх үеэр нь  ярилцлаа. Тэдний багийнхан улстөрчид, төрийн албан хаагчдын хөрөнгийг судалж, нууц хөрөнгийг илрүүлдгээрээ олон улсад алдартай. Харин  Denys Bihus энэ удаа Монголын сэтгүүлчдэд улстөрчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ашиглан хэрхэн эрэн сурвалжлага хийх талаар туршлагаа хуваалцсан юм.   -Украйны эрэн сурвалжлах сэтгүүлчид хэрхэн ажилладаг вэ. Тухайлбал, өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогоо мэдүүлэх хэлбэрийн хувьд ялгаатай зүйлс ажиглагдсан уу?    -Манай эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг авлигын эсрэг мөрдөн шалгалттай холбоотой долоо хоног тутмын телевизийн болон цахим хөтөлбөр бэлтгэн явуулж, нийгмийн хяналтын тал бүрийн үйл ажиллагаанд оролцдог. Манай багийнхан ихэнхдээ улстөрчдийн албан ёсны хөрөнгө орлогын мэдүүлэг дээр ажилладаг. Анх таван жилийн өмнө сайн дурынхан нэгдэж  гурван сэтгүүлч хамтраад ажлаа эхлүүлж байсан бол одоо 50 хүнтэй болсон байна. Манай улсад  нэг сая албан тушаалтан ХОМ гаргадгийн 100 мянга нь төрийн өндөр албан тушаалтан. Монголтой харьцуулахад Украйнд хөрөнгө орлогын мэдүүлгийг өндөр нарийвчлалтай, маш дэлгэрэнгүй гаргадаг. Харин Монголд  нэлээд хураангуй гаргадаг юм байна. Хамгийн том ялгаа нь манай улсын улстөрчид, төрийн албан хаагчид орлогоос гадна зарлагаа хамтад нь мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, бид тухайн хүний бүртгэлийн мэдээллийг орлого, зарлагын гүйлгээтэй нь тулгаж харах боломжтой. Үнэтэй хувцас, тансаг хэрэглээг нь хүртэл бүртгэдэг. Тухайлбал, 3000 ам.доллараас үнэтэй хувцас, үнэт эдлэл худалдаж авсан бол заавал мэдүүлдэг нь бодит орлого болон зөрүүтэй байдлыг харуулж байгаа юм. Эндээс бид хамгийн олон компани эзэмшдэг топ-10 хүн, эсвэл амралтдаа хамгийн их мөнгө зарцуулсан эрхмүүдийг нэрлэх зэргээр хөрөнгө орлогын мэдүүлийг маш олон сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэхийг зорьдог. -Нууц хөрөнгийг илчлэхдээ ямар аргаар ажилладаг вэ? -Ихэнхдээ ХОМ-тээ оруулаагүй эд зүйлс, хөрөнгийг нь ил болгодог. Өндөр албан тушаалтнууд ямар нэг байдлаар 2000 ам.доллараас их мөнгөний зарлага гаргавал баталгаажуулах хуультай ч ихэнх тохиолдолд үүнийгээ буруу мэдүүлдэг. Тэр болгоныг нь бид араас нь эрэн сурвалжилж ил болгохын төлөө ажилладаг. Албан ёсны бүртгэлийн мэдээлэлд байхгүй хөрөнгийг илрүүлэхдээ тухайн хүний гэр бүлээс эхлээд хамгийн ойр дотных нь хүмүүс, эсвэл туслах, хамтрагч дээр нь судалгаа хийдэг. Бидний баримталдаг дүрэм бол судалж олсон мэдээллээ үнэн зөв эсэхийг заавал нүдээр харж баталгаажуулсны дараа олон нийтэд мэдээлдэг. -Үр дүнтэй эрэн сурвалжилж байсан тохиолдлуудаасаа дурдвал. Ихэвчлэн ямар эх сурвалжийг ашигладаг вэ? -Сурвалжлага болгоноо үр дүнтэй болгохыг хичээдэг. Нэг удаа угсармал сууцанд амьдардаг гэж мэдүүлсэн их сургуулийн ректорыг судалж хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй цогцолбор ордныг нь илрүүлсэн. Ордонгоо нуухын тулд өөрийнхөө орлогчоор ажилладаг хүний хадам аавын нэр дээр бүртгүүлсэн байсан. Эхлээд түүний  инстаграммыг нь судлахад ихэнхдээ тансаг сууцанд байгаа зургаа оруулсан байдаг. Тэр байшинг нь илрүүлэхийн тулд бид хэдэн өдөр түүнийг дагасан.  Мөн нэг депатутын залуу эхнэрийн зурагнаас түүний нуусан хөрөнгийг илрүүлсэн. Хөрөнгө орлогодоо амьдардаг байшингаа эзэмшдэггүй гэж мэдүүлсэн ч өөр нэг тансаг байшин авах мөнгөөр түрээсэлдэг байсныг нь илчилсэн. Түүнчлэн Украйны авлигын хэрэг хариуцсан прокурорын залуу эхнэрийг судлахад өндөр өртөгтэй газруудаар зугаалж, үнэт эдлэлийг олон төрлөөр нь сольж зүүдэг гээд бид хуурамч хаягаар улстөрчидтэй болон түүний гэр бүлтэй найз болж мэдээллийг олж авдаг. Энэ мэтээр үнэт эдлэлийн шинжээчидтэй хамтарч ажилладаг. Тухайн хүний эдэлж хэрэглэж байгааг зах зээлийн үнээр хэдэн төгрөг болохыг судалж тогтоодог. -Хүний дагах, мөрдөж мөшгихөд эрсдэлтэй. Танай баг ямар техник ашиглаж хэрхэн ажилладаг вэ? - Бид ихэнхдээ дрон ашигладаг. Мөн нууцаар хэдэн өдөр ч хамаагүй машинаар дагадаг.Мэдээж зарим үед зураг авахад зөрчилдөх, хориглох асуудал гардаг. Хувийн эдлэн газар зөвшөөрөлгүй нэвтрэхийг хориглодог ч нийтийн талбайгаас юмуу дроноор зураг авч болно. Бид мэргэжлийн тоног төхөөрөмж ашигладаггүй. Ердийн л жуулчдын ашигладаг камертай учраас ихэнх тохиолдолд хууль зөрчигч гэж харагддаггүй. Жижиг мужуудад бол эрсдэлтэй. Томоохон хотод бол харьцангуй чөлөөтэй ажиллаж чаддаг. Хамгийн гол нь бид тогтмол 1.5 сая үзэгчтэй. Үзэгчид бол бидний хамгаалалт. -Сэтгүүлдчийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ? -Манай улсын хууль журамд сэтгүүлчдийг тусгайлан хамгаалсан зохицуулалт байхгүй. Анх ажлаа эхэлж байхад эрсдэл их байсан. Бараг үхлийн хөндий гэж хэлэхээр нөхцөл байдал үүсдэг байсан бол одоо үзэгчид бидний хамгаалалт болж өгдөг. Хэрэв ямар нэг байдлаар сэтгүүлчид халдсан бол хоёр хүртэлх жилийн ялтай. - Сурвалжлагынхаа үр дүнгээр бодлого, тогтолцоонд нөлөөлөх эсвэл хуулийн байгууллагатай хамтардаг уу? -Мэдээллээ баталгаажуулж хангалттай баримт цуглуулсны дараа манай хуулийн багийнхан нэхэмжлэл гаргадаг.  Манай багийнхны эрэн сурвалжлагын үр дүнд өнгөрсөн 2-3 жилд өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчидтай холбоотой 150 гаруй эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дэд сайдаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнуудыг мөрдөн шалгаж ажлаас нь чөлөөлөхөөс  гадна шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргүүд ч бий. Нэвтрүүлгээ шоу хэлбэрээр  телевизүүдтэй гэрээ байгуулах хэлбэрээр хамтран ажилладаг. -Нэг нэврүүлэг дээр хэр хугацааг зарцуулдаг вэ. Хүмүүсээ хэрхэн сонгож авдаг бол? - Азтай байвал сар хүрэхгүй хугацаанд мэдээллээ цуглуулдаг. Хамгийн урт нь нэг эрэн сурвалжлага дээр хагас жил ажиллаж байсан. Зарим тохиолдолд гурван сар зарцуулна. Гэхдээ аль болох богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг хичээдэг. Нэг хүнийг дагахад хэдэн ч долоо хоногийг зарцуулж болно. Бид 40 гаруй хэвлэл, ТББ-уудтай хамтарч ажилладаг. Хүмүүсээ сонгох хэд хэдэн аргачлал бий. Албан тушаалд томилогдож байгаа хүмүүсийн жагсаалтыг гаргаж байгаад  хууль бус зүйлтэй холбогдож байсан эсэхийг нь судалдаг.Мөн худалдааны салбарыг шүүж сэжигтэй өндөр дүнтэй худалдан авалтыг нягтална. Ялангуяа төрийн мөнгөөр хийж байгаа худалдан авалтуудад дүн шинжилгээ хийдэг. -Санхүүжилтээ хаанаас босгодог вэ. Ихэвчлэн хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор хараат байдалд орох эрсдэл байдаг шүү дээ? -Олон улсын төслүүдтэй хамтарч ажилладаг. Ингэснээр улс төр болон бизнесээс хараат бус байж чаддаг. -Манай улсын хувьд эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэхэд юунд анхаарах ёстой. Ялангуяа ХОМ-ийн  тал дээр ямар зөвлөгөө өгмөөр байна? -Зөвлөхүүдийн сүлжээг бий болгох хэрэгтэй. Тухайлбал, гоёл чимэглэл, үнэт эдлэл, эд зүйлсийг судалдаг мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллавал илүү үр дүнтэй. Далайн усны өнгийг хүртэл нарийн ажиглаж ялгаж харах чадвартай байх хэрэгтэй. ХОМ-ийн хувьд орлогоос гадна зарлагыг давхар бүртгэвэл илүү үр дүнтэй. Мөн төрийн бүртгэлийн нэгдсэн сан нээлттэй, дэвшилттэй бол ажиллахад хялбар байдаг. Бидний хувьд төр мэдээллийн нэгдсэн сан байгуулахаас өмнө бүх төрлийн программ уншдаг бие даасан мэдээллийн сан бий болгочихсон байсан. Бүх мэдээллийн дата баазаар мэдээллийн сан байгуулсан. Бидний энэ санг төр ашигладаг. Цагдаагийн байгууллагын модуль нэмж өгөөч гэх зэргээр төрийн байгууллагууд хүсэлт тавьдаг. Үүнээс гадна “Та улстөрд нөлөө бүхий албан тушаалтан мөн үү” гэсэн асуултыг  албан ёсоор ХОМ-т оруулах хэрэгтэй. Эх сурвалж: www.polit.mn
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

2 цаг 44 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

2 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

2 цаг 59 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

5 цаг 46 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

6 цаг 9 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

6 цаг 14 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

8 цаг 47 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

8 цаг 52 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

8 цаг 57 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

9 цаг 2 мин