Оросын хилчдийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2019-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Одоогоос 80 жилийн тэртээ Халх голын дайнд Зөвлөлтийн Хиагт, Даур, Мангутын хилчдээс бүрдсэн 502 хүний бүрэлдэхүүнтэй Дотоод хэргийн ардын комиссариатын газрын харьяа хилчдийн шилмэл батальон оролцсон тухай архивын баримт хэдхэн жилийн өмнөөс ил болсон юм. 2011 оны наймдугаар сард Монголын хилчид болон ОХУ-ын Эрхүү хотноо төвтэй “Дорнод хязгаар” төрийн бус байгууллагын гишүүд, “Хилчдийн хороо” олон нийтийн байгууллагын гишүүн, чөлөөнд байгаа хилчин Михайл Владилович Самох­валов, Андрей Георгиевич Трифонов нар 1939 оны Халх голын байлдаанд оролцож амь үрэгдсэн Оросын хилчдэд зориулан хөшөө босгож, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлсэн юм. Үүний дараа ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнгийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 28-ныг буюу Оросын хилчдийн өдрөөр Дорнод аймгийн Халхгол сумын Ялалтын цогцолборт боссон Оросын хилчдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж байхаар шийдвэрлэн, Хилийн 0198 дугаар ангийн хамгаалалтад авсан юм. Халх голын түүхт 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Н.Ганболд, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч, хурандаа Е.В.Серебренников, ХХЕГ-ын СМССХ-ийн дарга, хурандаа Х.Зоригтбаатар, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэр­гүүн, хурандаа Б.Эрдэнэбат, Хилийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Эрдэнэчулуун, Дорнод аймгийн Халхгол сумын удирдлагууд тавдугаар сарын 22-нд Оросын хилчдийн хө­шөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Цэцэг өргөх хүндэтгэлийн ажил­ла­гааны үеэр ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Н.Ганболд “1939 оны Халх голын байлдааны үеэр Оросын цэргийн га­рамгай жанжин Г.К.Жуковын фронтын шугам дээрх командын байрын хамгаалалтад зөвхөн хилчдийг сонгон авч, Ремизовын өндөрлөгийн төлөө цус асгаруулсан шөнийн тулаанд армийнхан арга туршлага дутаж байх үед мөн л хилчдийг оруулж эзлэн, дайсны хорлон сүйтгэх бүлгүүдийг устгах ажиллагааг зөвхөн хилчдэд даалгаж, Халх голыг гатлах гарамын хам­гаалалтыг зөвхөн хилчдэд итгэл хүлээлгэж байсан гэдэг. Энэ бол Оросын хилчид хэзээд зоригт баатарлагын үлгэр дууриал байж ирсний амьд жишээ юм. 1939 оны Халх голын байлдаанд өргөсөн тангарагтаа үнэнч байж эрэлхэгээр амиа алдсан Оросын хилчдийн баатарлаг гавьяа монголчуудын зүрх сэтгэлд үүрд мөнх оршино гэдгийг батлан хэлье” гэлээ. Мөн ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч, хурандаа Е.В.Серебренников “Бид хэдхэн хоногийн өмнө аугаа эх орны дайны ялалтын өдрийг хамтран тэмдэглэсэн. Халх голын дайны ялалтын өдөр бол Орос, Монголын ард түмний хувьд баярт өдөр юм. Энэ өдрүүд манай хоёр орны ард түмнийг үргэлж холбож байдаг. ОХУ-д төдийгүй Монгол Улсад дэлхийн II дайнд өртөөгүй айл өрх, гэр бүл байхгүй нь тодорхой. Эх орны дайны ялалтад Орос, Монголын бүх гэр бүл, цэргийн алба хаагчид өндөр үнэ төлсөн. Энэ хүнд хэцүү цаг үед хоёр орны ард түмний жинхэнэ хүн чанар мэдрэгдсэн билээ. Энэ бол манай хоёр орны ард түмэн дайсны эсрэг хамтран тэмцсэн явдал юм. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж чаддаг гэдгээ ч харуулсан. Манай ард түмэн эх орны дайны хүнд хэцүү үед тусалж дэмжиж байсанд нь Монголын ард түмэнд үргэлж талархаж явдаг. Бидний Монгол анд нөхөд Халхын голд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдыг санан, дурсаж явдагт талархалтай байна” гэж онцлон тэмдэглэлээ. Зөвлөлтийн амь үрэгдсэн хилчдэд зориулсан энэ хөшөө нь дөрвөн талт гантиг чулуун таг дээр таван хошуу сийлжээ. Гурван талд нь амь үрэгдсэн 30 хилчний нэрийг ган хуудас дээр мөнхөлсөн байдаг. Энэ хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа төлөөлөгчид Халхгол сумын “Ялалт” музейгээс зохион байгуулж гаргасан Ремизовын өндөрлөг дэх “Халх голын дайны хээрийн үзүүллэг”-ийг үзэж танилцсан юм. Энэ үзүүллэг нь дайны хамгийн ширүүн байлдаан болсон Ремизовын өндөрлөгт 3.5 км замд явганаар аялж тэр дайны үеийн үлдэгдэл, соёлын биет өвүүдтэй танилцуулах боломжийг олгох зорилготойгоор 2018 онд хийж эхэлсэн бөгөөд дайны үеийн танк, хуягт, онгоц бусад техник зэвсэг, эд өлгийн зүйлийг цуглуулан, өнгөрсөн дайны үнэн түүхийг аялагчдад бие сэтгэлээрээ мэдрэх боломжийг олгожээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.29  лхагва  №110  (6077)
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

7 цаг 31 мин
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

8 цаг 1 мин
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

8 цаг 55 мин
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

11 цаг 40 мин
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

11 цаг 47 мин
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

11 цаг 59 мин
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

17 цаг 34 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

17 цаг 34 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

Өчигдөр 16 цаг 10 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

Өчигдөр 14 цаг 27 мин