Ж.Золбат: Техникийн саатлаас болж “TВ8” телевизтэй үл ойлголцол үүссэн

2019-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Олон сувгийн дамжуулагч үйлчилгээ эрхлэгч “Эн Би Си” компанийн удирдлагууд “ТВ8” телевизтэй холбоотой үүсээд буй нөхцөл байдалд тайлбар хийлээ. Тэдний тайлбарласнаар “MNBC” компанийн толгой станцад техникийн саатал гарч улмаар “TВ8” телевизийн суваг гарахгүй болжээ. Энэ талаар “MNBC” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Золбат “Асуудлыг шийдвэрлэх гарц нь тодорхой, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хийгдсэн энэ үед “TВ8” телевизийн гаргаж буй үйлдлүүд нь манай компанийн нэр хүндэд удаа дараа халдлаа. Үндэслэлгүй нотлох баримтгүй мэдээ бэлтгэн дайрч доромжилсон, зөвхөн өөрсдийнхөө ярьж хэлж байгааг нотлошгүй үнэн гэж муйхарласан, зөв буруу нь хамаагүй мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж, хар PR-ын үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа явдалд харамсч байна. “TВ8” телевизийн эфирийг үндэслэлгүй хааж боогдуулсан, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, дарамталсан зүйл байхгүй. Бидэнд учирсан гэмтэл саатлыг тодорхойлсон акт, тоног төхөөрөмжийг оношилсон шинжилгээ, захиалгын хуудас, бусад байгууллагуудад хүргүүлсэн тайлбар бүхий нотлох баримтууд бий.Манай компани хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа өргөн болон сувгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж, хууль тогтоол шийдвэрүүдийг чандлан сахиж ирсэн” гэв. Харин “MNBC” компанийн хуулийн зөвлөх Ч.Отгонжаргал “Тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан шиг талуудаас үл шалтгаалах техникийн нөхцөл байдал үүссэн. “ТВ8” телевизээс  гомдол  гаргасны дагуу бид тайлбар хийсэн. Хэн дуртай нь эрх бүхий байгууллага, хуулийн байгууллагад нөлөөлдөггүй юм. Хуулийн дагуу эрх мэдэл бүхий байгууллагууд хэн нэгний нөлөөнд автахгүй гэдэгт  итгэж байгаа. Мөн “MNBC” компани гурав хоногийн хугацаанд “TВ8” телевизийн хөтөлбөрийг сувгаараа дамжуулаагүй учраас 95 сая төгрөгийн хохирол учирсан тул төл гэж шаардсан. Телевизүүд гурав хоногийн хугацаанд 95 сая төгрөгийн орлоготой байдаг юм бол тэр хэмжээгээр улсад татвараа төлсөн байх ёстой. Мөн тус телевиз 110 сая төгрөгийн түрээсийн төлбөр төлөхгүйгээр гэрээ зөрчиж өөр газар руу нүүсэн. Энэ бүхнийг хуулийн дагуу шийдэх ёстой” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.29  лхагва  №110  (6077)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06