Чиг үүргийн шинжилгээ болон дахин хуваарилах асуудлыг орон нутгийн түвшинд хэлэлцлээ

2019-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын чиг үүрэгт хийсэн шинжилгээ болох дахин хуваарилах талаар гарсан тайланг орон нутаг буюу аймаг нийслэлийн түвшинд хэлэлцүүлэх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт ЗГХЭГ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсэг, нийслэл болон Төв аймгийн ажлын хэсгүүдээс эрх бүхий албан хаагчид оролцлоо. Засгийн газраас 2016 оны 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг баталсан юм. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Мөн Төсвийн тухай хуульд чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, бүтээмжийг дээшлүүлэх, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгооряамд өөрийн салбарын болон эрхлэх асуудлын хүрээний  агентлагуудад чиг үүрэг, үр дүнгийн иж бүрэн шинжилгээ хийж үр дүнг Засгийн газарт танилцуулахаар заасан. Түүнчлэн энэхүү ажил нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Иймд төвлөрлийг сааруулах талаар ЗГХЭГ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээг шинжлэх ухааны үндэстэй иж бүрэн хийх, иргэдэд тулгарч байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэж чадах засаг захиргааны нэгжид эрх мэдлийг шилжүүлэх, хуульд заасан чиг үүргийн давхардал хийдлийг арилгахад чиглэсэн төрийн албаны шинэчлэлийн бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд чиг үүргийн шинжилгээ хийх, дахин хуваарилах санал боловсруулах үүрэг бүхий техникийн ажлын хэсгийг тус тус байгуулан ажиллуулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хамтран ажиллаж, зохих дэмжлэгийг үзүүлж ирсэн. Эдгээр яаманд хийсэн ажлын явц болон бусад яамдад энэ ажлыг зохион байгуулж ажиллахыг салбарын сайд нарт даалгасан Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан байгаа. Иймд ЗГХЭГ-аас энэ жил бусад яамдад чиг үүргийн шинжилгээ хийх, дахин хуваарилах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар хийхээр төлөвлөсөн байгаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06