Forbes зөвлөж байна: Мөнгөө “салхинд” хийсгэдэг залуу хүн бүрийн таван алдаа

2019-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Мөнгөтэй харьцах ухааныг их сургуулиуд оюутан бүрт ягштал нь ойлгуулах боломж хомс учраас залуус мөнгөний тал дээр ямар алдаа гаргадгийг Forbes сэтгүүл онцолжээ.

Алдаа #1:Байр сууцанд хэтэрхий их мөнгө үрдэг

Амьдрах орон гэр чухал ч гэсэн дүрэм бол дүрэм. Байрны түрээсэнд өгч болох дээд талын хэмжээ таны орлогын 28 хувиас хэтрэх ёсгүй. Энэ дүрмийг ягштал баримталж чадвал санхүүгийн асуудалд унах нь ховор. Хотын төвд тухтай ажил хиймээр байдаг, гэтэл байрны зардал өндөр байгаад байна уу. Тэгвэл хэдэн боломж байгааг та анзаарахгүй өнгөрч мэдэх юм. Хамт байр түрээслэх хүн олох, эсвэл ганцаараа байхыг хүсдэг бол хотоос хол ч гэсэн таны зардлыг хэмнэх байрыг олох хэрэгтэй. Сүүлийн арга нь хотоос гадна амьдарч, тэндээ ажил олох.  

Алдаа #2: Сурах зардлаа төсөвтөө багтаадаггүй

Та оюутны зээл авсан бол, эсвэл сургалтын төлбөрөө хэн нэгнээс зээлсэн бол байрны түрээстэй л адилаар үүндээ мөнгө төсөвлөх ёстой. Санхүүгийн зөвлөхүүдийн үзэж буйгаар оюутны төлбөрөө хадгалах, төлөх зэрэг нь байрны зардалтай нийлээд таны орлогын 36 хувиас доошгүй хэмжээнд багтах ёстой аж. Ихэнх оюутнууд оюутны зээлийг хойш тавьсаар дараа нь нэг л өдөр их өрөнд унадаг шүү дээ. Та үүнийг хэр хурдан төлж дуусгана тэр хэрээр санаа амар амьдарч чадна.  

Алдаа  #3: Тэтгэврийн хадгаламжаа яг одооноос эхэлдэггүй

Ахмадууд “Өглөөний нар нар биш, өсөхийн жаргал жаргал биш” гэдэг дээ. Тэр чинь үнэн. Та одооноос л өөртөө тэтгэврийн хадгаламж хийгээд эхэлбэл өтөл насанд хэчнээн тухтай амьдрахаа бодоод үз дээ. Нэг л өдөр бусдын гарыг харах болбол хэнийгээ гэх вэ. Сардаа ердөө л 50 мянган төгрөгийг өөртөө дараа хэрэглэнэ гээд хадгалахад л болно. Санхүүгийн зөвлөхүүдийн үзэж байгаагаар сар бүрийн орлогынхоо долоон хувийг тэтгэврийн хадгаламж гэж цааш хийвэл маш зохимжтой. Та өтөл насандаа хураасан юмтай, хүнээс царай алдах хэрэггүй болно.  

Алдаа #4: Мөнгийг яг одооноос хэмнэх ёстой гэдгээ ойлгодоггүй

Дасгал хийж байхдаа уух ус авна гээд л дэлгүүр орох гэж байна уу. Тэгвэл америкчуудын 80 хувь нь зардлаа бүгдийг нь бичдэг гэвэл та итгэх үү. Ингэж тэд мөнгөө хэмнэдэг байна. “Би удахгүй хадгалаад эхэлнэ. Тэрнээс өмнө үүнийг л авах хэрэгтэй” гэж та хэлбэл энэ бол мөнгөө салхинд хийсгэж буй аюултай үйлдэл юм шүү. Мөнгөө хэмнэх арга бол яг одооноос эхлэн хэмнэх бас хадгалах.  

Алдаа  #5: Мөнгөнийхөө урсгалыг ажигладаггүй

Та мөнгөнийхөө урсгалыг ажиглаж чадвал хаанаас хэчнээн төгрөг олдгоо харна. Магадгүй та энэ бүхнийг ойлгоод нүдэндээ ч итгэхгүй байж мэднэ. Сард хэчнээн төгрөг олж буйгаа бүгдийг нь тэмдэглээд, хамгийн сүүлд тооны машин дээр бодоод үзээрэй. Таны орлого, хэтэвчинд чинь үлдэж байгаа мөнгөний дүн байнга өсөлттэй байвал сайны дохио. Харин олоод байгаа хэр нь үлдсэн зүйл байхгүй бол та мөдхөн мөнгөний асуудалд унахын шинж шүү. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06