Н.Энхбаяр: Төрийн эрхийг хууль бусаар авдаг бүлэглэл бий болсныг ҮХЦ дахин баталлаа

2019-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН ҮХЦ-ийн  дунд суудлын хуралдаан өчигдөр /05.27/ болж, УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг товлон зарласан асуудал нь  Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.  Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор МАХН-ын удирдлагууд өнөөдөр /05.28/ мэдээлэл хийлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр: -ҮХЦ-ийг хуулиа дээдлэх байх гэж харсан.  Гэтэл цэц жүжиг тоглолоо. ҮХЦ онолын шүүх боллоо.  Уг нь ард түмэн төр засгаа эмхлэн байгуулахын төлөө сонгох эрхээ эдлэх ёстой Сонгох эрхэд нь хэн, ямар ч шалтгаанаар саад хийж болохгүй. Гэтэл ард түмний сонгох эрхэнд ҮХЦ нь халдлаа. Хэрэв үнэхээр Онолын шүүх мөн бол сонгох эрхийг нэгдүгээрт тавих ёстой. МАНАН-гийн дарангуйлал ингээд тогтлоо. Сонгууль явуулахгүй маягаар сонгуульд өрсөлдөх бололцоог хааж байна. ҮХЦ-ийн шийдвэрийн цаад утга нь МАН, АН-ыг л байлгах. Хэрэв төсвийн мөнгөөр сонгууль явуулж болохгүй бол 2020 онд ч сонгууль явуулахаа больё. МАН, АН хоёр эрх дархаа тогтоож байгааг монголчууд эсэргүүцэх цаг нь болсон. Монгол Улс өнөөдөр дарангуйллын тогтолцоо руу, хариуцлагагүй төр рүү буцаж орлоо. Төрийн эрхийг хууль бусаар авдаг төр өнөөдөр улам баталгаажлаа. Хүчирхийлэл үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан бол одоо ард түмнийг хүчиндэж байна. Ард түмний саналаа өгөх эрхийг боож байгаа нь хүчирхийллийн дээд зэрэг. Шударга бусын хонгил хэвээрээ байна. Харамсалтай нь, шинэ МАНАН төрлөө. Үүнийг засаж залруулж, татан буулгахын төлөө бид тэмцэнэ” гэсэн юм. МАХН-ын ЕНБД Б.Тулга:-Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгууль болно гэж удаа дараа зарлаж, намуудыг бүртгэдэг. Гэтэл эргээд Үндсэн хуулийн цэцээр дамжуулж нөхөн сонгуулийг зогсоодог байдал хэрээс хэтэрлээ. Нэг удаагийн сонгууль явуулж чадахгүй байгаа УИХ-д ямар дүгнэлт хийх вэ. Энэ УИХ ажлаа хийж чадахгүй байна. ҮХЦ гэдэг байгууллага үндсэндээ байхгүй болсон юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Нэг хүнд зориулж Эрүүгийн хуулийг хүртэл өөрчилдөг шигээ Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг нэг нам, нэг нэр дэвшигчээс айж болиулж байгаа нь Хэнтийн аймгийн иргэдийн цаашлаад монголчуудын сонгох эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа үйл явдал боллоо. МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн доктор Л.Мөнхсайхан: -ҮХЦ бол онолын шүүх гэсэн хэллэгийг өчигдөр ҮХЦ-ийн дарга гаргалаа. ҮХЦ бол Үндсэн хуулийн баталгаа. Гэтэл хэдэн эрхзүйч нараар гомдол гаргуулаад, танин мэдэхүйн асуулт асууж, дөрвөн цаг хуралдаж, хуулийг гуйвуулсан асуудал боллоо. Би судлаач хүний хувьд дөрвөн цаг хуралдаанд нь сууж, бүгдийг анхааралтай ажигласан. ҮХЦ иргэдэд зөв шийдвэр гаргаж байгаагаа харуулахыг хичээсэн. Хэнтийн ард түмэн төлөөлөлтэй байх албагүй, УИХ 75 гишүүнтэй байхад хангалттай гэсэн яриа гаргалаа. ҮХЦ өргөдөл мэдээллийн дагуу зөвхөн маргаан үүсгэдэг. Маргаан үүсгэхийн тулд УИХ-ын гишүүн байсан Г гэдэг хүнийг үндэслэлгүйгээр УИХ-ын гишүүнээс нь чөлөөлчихлөө гэдэг маргаан үүсгээд, улмаар хэлэлцүүлгийн шатанд тэр нь Үндсэн хуулийн харьяаллын бус асуудал болмогц өргөдөл мэдээлэлд дурдагдаж байгаа асуудлаар дүгнэлт гаргаад, зохион байгуулагдах гэж байсан сонгуулийг зогсоочихлоо. Сонгууль болоод эхэлчихсэн. Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааг хөндлөнгийн хэн ч хааж болохгүй гэсэн хуулийн заалт бий. Гэтэл үүнийг ҮХЦ зөрчиж зогсоочихлоо. Хоёр удаа улс төрийн намууд хөрөнгөө гаргаж бэлдлээ, нэр дэвшигчдээ тодруулж, ард түмэнтэйгээ уулзаж санаа бодлыг нь сонслоо. Гэтэл дундаас нь зогсоох гэж ҮХЦ-д гомдол гаргасан. Иргэн Г нь хэрэгт холбогдсон учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нь ҮХЦ-ийн маргаан биш гэдгийг хуульчид ч маргалдангуут өөрчилж, УИХ төсвийн хуулийг зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг ҮХЦ гаргалаа. ҮХЦ өөрийн харьяаллын бус асуудлаар маргааныг шийдвэрлэхээс татгалзана гэсэн заалт бий. Төсвийн хуулийг зөрчсөн асуудал Үндсэн хуулийн маргаан биш. Төсвийн хууль зөрчсөн талаар өргөдөл, маргаан гараагүй байсан атал ийм шийдвэр гаргасан нь ҮХЦ-ийн шийдвэр нь Үндсэн хууль болон ҮХЦ-ийн тухай хууль түүний үг, үсэг, утга санаанд бүрэн нийцсэн тохиолдолд хууль ёсны болно. Эс нийцвэл хууль ёсны бус гэж хуульдаа заачихсан. Хууль зөрчсөн шийдвэрээ ҮХЦ засах ёстой. ҮХЦ нөхөн сонгуулийг хууль бусаар зогсоолоо” гэв. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06