Х.Тэмүүжин: Цагдаагийн байгууллага улс төрийн нөлөөлөлгүйгээр хэргийг шалгана гэдэгт итгэлгүй байна

2019-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ардчилсан намын дэд дарга  Х.Тэмүүжин Г.Батхүү агсны амь насаа алдсантай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. -Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор ОУПХ-нд хандаж, арга зүйн туслалцаа үзүүлэхийг хүсчээ. Энэ талаар тодруулъя? -Муу муухай гэмт хэрэг харанхуй газарт бүгж алга болохдоо амархан байдаг учраас ОУПХ-нд хандсан нь хөндлөнгийн гэрэл тусгана гэдэгт итгэж хандсан. Тус холбоонд үндсэн гурван чиглэлээр хяналт тавих санал гаргасан. Нэгд, саяын үйл явдалтай холбоотойгоор Төрийн ордонд, тусгай хамгаалалттай байгууллагад энэ үйл явдал болсон. Ийм нөхцөлд гадны хяналтын байгууллага байх нь зөв гэж үзэж байна. Хоёрт, хэрэг гарсан өдөр, тухайн цагт 64 гишүүнтэй олонхийн бүлгийн олон гишүүн өрөөндөө архидаж, дараа нь цэвэрлэгээ хийлгэсэн гэсэн хэл ам гарсан нь сонгууль ойртож байгаа үед намынхаа нэр хүндтэй холбоотойгоор мөрдөн байцаах ажиллагаанд тээг болох вий, улстөржилт явах вий гэж үзэж ОУПХ-оос дэмжлэг хүссэн. Гуравт, нотлох баримт болон үйл явдлуудыг харахад зүрх болон цус харвалтын үйл явц байхгүй, өндрөөс унасан байдалтай гэмтлийн улмаас нас барсан. Унах болсон шалтгаан учир битүүлэг байна. Өөр нэг мэдээллээр тодорхой хүмүүсийн дунд маргаан болсон байж болзошгүй гэсэн таамаг маш хүчтэй яригдаж байгаа учраас манай цагдаагийн байгууллага улс төрийн нөлөөлөлгүй үйл ажиллагаа явуулах нь эргэлзээтэй байна. Тиймээс дотоодын хууль тогтоомж, мөрдөн шалгах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж байж асуудал илүү тодорхой болох байх гэж бодож байна. -Ар гэрийнхэн нь энэ хэргийн талаар ямар байр суурьтай байна вэ. Янз бүрийн хардлага байгаа болов уу? -Хүнээ алдсан хүмүүс хэцүү байгаа, олон зүйл сонсогдож байгаа. Ямар ч гэсэн өвчнөөс энэ асуудал болоогүй гэдэг нь хардлага дагуулж байгаа. Тэр хардлагыг бодитоор олохын тулд эрх барьж байгаа, засаглал барьж байгаа хүмүүсийн дор ажиллаж байгаа хуулийн байгууллага асуудлыг хурдтай, үнэнээр нь шийднэ гэж бодохгүй байгаа учраас олон улсын байгууллагын хяналт байх ёстой гэж үзэн саналаа гаргасан. -Энэ хэрэг дээр зарим нэг УИХ-ын гишүүд холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа? -Сонгууль ойртож байгаа учраас аль аль намаас улстөржүүлэх гэж оролдох байх. Гэхдээ улс төрөөс ангид, хүний амь нас хохирсон асуудлыг илрүүлэх шаардлагатай байна. Тиймээс эцсийн дүгнэлт гараагүй, асуудал шийдэгдээгүй байхад хэн нэгнийг буруутгах,  түрүүлж хашгирахыг хүсэхгүй байна. Гэхдээ үйл явдал, нотлох баримт асуудлыг улам бүр аюултай буюу эгзэгтэй нөхцөл байдал руу түлхээд байгаа учраас бид болгоомжилж, хөндлөнгийн хяналт байх ёстой гэж үзсэн. Шүүх шинжилгээний эхний дүгнэлтээр зүрх нь хаагдаагүй, цус харвалт биш байсан, гэмтлийн улмаас амиа алдсан гэсэн. Тэр гэмтэл нь өндрөөс унаснаас үүссэн үү, эсвэл гадны нөлөөтэй байсан уу гэдгийг дахин нягталж шалгаж байгаа. Тухайн хэрэг гарсан өдөр нэр бүхий улстөрчид, гишүүд маш их хэмжээний архи уусан, агсам тавьсан гэсэн мэдээлэл нь тодорхой байгаа. Эх сурвалж:www.polit.mn 
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12