“Тавантолгой түлш” компанийнхан тэмцэнэ гэв

2019-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Төрийн бус байгууллагуудын зүгээс  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр төмөр зам, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр, цэцэрлэг сургууль барихаа зогсоо гэсэн шаардлагыг тавьж, тавдугаар сарын 29-нд жагсаал, цуглаан хийхээ зарлаад байгаа юм. Тэгвэл энэ мэдээллийг эсэргүүцэн “Тавантолгой түлш” ХК-ийн ажилтнууд “Ажлын байраа хамгаалъя” сэдвээр өнөөдөр /2019.05.27/ хэвлэлийн бага хурал хийлээ. “Тавантолгой түлш” компанийн нэгдүгээр үйлдвэрийн хяналтын инженер Д.Чимгээ хэлэхдээ “Монголын ард түмэн дэлхийн брэнд нүүрсээр хийсэн сайжруулсан шахмал түлшээ яагаад хэрэглэж болохгүй байгаа юм бэ.  Яагаад төрийн бус байгууллагын шахалт дарамт дор бүтээн байгуулалт зогсох ёстой гэж. Миний ар талд үйлдвэрлэл, тээвэр, борлуулалт гээд 700 гаруй ажилтнууд зогсож байна. Түүний ард гэр бүл, үр хүүхэд гээд бүхэл бүтэн амьдрал, сэтгэл санааг бодох ёстой. Манай үйлдвэр Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулах зорилгоор 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байгааг дуулгая. Хүн амын амь нас, эрүүл мэндэд олон жил заналхийлсан утааг бууруулах ажил хэний эрх ашигт нийцэхгүй байгаа юм бэ. Сүүлийн 20 гаруй жил яригдсан утааны эсрэг авсан дорвитой алхам болсон. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээ хамгаална гэдгээ илэрхийлж хэвлэлийн бага хурал хийж байна” гэлээ. Тус үйлдвэрийн зуухны мастер Ч.Бат-Эрдэнэ “Түүхий нүүрсийг хориглосон түүхэн шийдвэр гаргасан Засгийн газартаа баярлаж байна. Сайны хажуугаар саар гэгчээр сайжруулсан шахмал түлшийг улс төрийн явцуу эрх ашигтаа ашигладаг улс төрийн хүчин, төрийн бус байгууллагууд бий боллоо. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн угсралтын ажил дуусаагүй, үр дүнгээ ард түмэндээ тайлагнах болоогүй байна. Иргэд та бүхэн элдэв суртал ухуулгад авталгүйгээр төр засгийн шийдвэрээ хүндэтгэн “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. “Тавантолгой түлш” ХХК-ийн I үйлдвэрийн инженер З.Цэрэндорж “Бид амласан амлалт, хүлээсэн үүргээ биелүүлж, дэлхийн стандартын дагуу хийгдсэн сайжруулсан шахмал түлшээр гэр хорооллын 220 мянган өрхийг хангана. Харин үйлдвэрийн ажилтнуудын сэтгэл зовоосон, жагсаал цуглааныг эсэргүүцэж байна. Хараад байхад ТББ-дад дээрэлхүүлдэг, үйл ажиллагаагаа зогсоодог аж ахуйн нэгжүүд бий болжээ. Бид тэд нар шиг дуугүй, хүлцэнгүйгээр үүд хаалгаа барихгүй гэдгээ мэдэгдье” гэлээ. Эх сурвалж: NEWS.MN
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12