“Амттаны доктор” багачуудад ямар зөвлөгөө өгөх вэ?

2019-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан УДБЭТ-ын хамт олон хүүхэд багачууддаа зориулан Игорь Морозовын “Доктор айболит” бүжгэн жүжгээс сэдэвлэсэн “Амттаны доктор” балетыг зургадугаар сарын 1, 2-нд тоглох гэж байна. Хүүхэд бүрт тохиолдох адал явдлыг өгүүлэх сонгодог балет нь бүх насныханд тэр дундаа хүүхдийн тань урлагийн боловсрол, нийгэмд байр сууриа олох хүмүүжилд эерэгээр нөлөөлөх тул таныг гэр бүлийнхээ хамт хүрэлцэн ирж, нээлтийн хөшгийг хамтдаа нээхийг УДБЭТ-ын уран бүтээлчид урилаа. Бүжгэн жүжигт амттанд дуртай жаал хүүгийн тухай өгүүлнэ. Тэрээр эмээгээсээ байнга амттан нэхэж зовооно. Нэг өдөр хүүгийн шүд өвдөв. Эмээ нь эмч дуудаж үзүүлэхэд шүдийг нь авахгүй бол болохгүй гэжээ. Хүү эсэргүүцсэн ч шүд нь хорхойтсон учир ихэд өвдөж авахуулахаас өөр аргагүй гэдгийг ойлгов. Хүүгийн өвчилсөн шүдийг авахын тулд эмч унтуулдаг тариа хийхэд удалгүй гүн нойронд автлаа. Амттаны хотхонд хоёр байшин байна. Зүүн байшинд эмч өвгөн охинтойгоо амьдарна. Харин баруун талынхад жаал хүү эмээгийн хамт суудаг байжээ. Хүү байшингаас гарч эргэн тойрноо хартал дүүрэн амттан харагдав. Хүү идэх гэсэн боловч ам нь үл нээгдэнэ. Тэр бүх амттанг яагаад идэж болохгүй байгаад гайхав. Эмчийн гэрийн хаалга онгойж ач охин гэрээсээ гарч ирэн хүүтэй тоглохыг хүссэн ч хүү зөвшөөрсөнгүй. Өглөө эрт эмчийн байшин руу хазуулсан жигнэмэг, хайлсан зайрмаг, хатсан зөөлөн чихэр, хөгзөрсөн давхраат боорцог, муудсан үрлэн чихэр, хугацаа нь дууссан чипс, хагарсан өндгөн шоколад, өтөнд баригдсан цэлцэгнүүр гээд хүүгийн дуртай амттанууд иржээ. Цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг үзэгч та хүүхдийнхээ хамт ирж үзээрэй. “Амттаны доктор” балетын эмч өвгөнд УДБЭТ-ын балетын гоцлооч, гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг, Соёлын тэргүүний ажилтан Х.Ганбаатар, эмчийн ач охин бал бурамд балетчин М.Нандинцэцэг, Ч.Дүүрэнжаргал, хүү чацарганы вареньд балетчин Х.Галтулга, О.Даваадорж, шоргоолжны хаан, дээрэмчинд балетын гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан А.Өлзий-Орших, Ө.Мөнхжин, хэрээнд балетын гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан Б.Баасансүрэн, Б.Марал, хөвөн чихэрт М.Тэргэл, Г.Нямцэрэн нар тоглох аж. Хүүхдийн баяраар хаана юу үзэж болохыг дараах хуваариас харна уу.

White Rock Center

Тавдугаар сарын 31-нд 11:00, 14:00 цагаас Зургадугаар сарын 1-нд 11:00, 14:00, 17:00 цагаас Зургадугаар сарын 2-нд 11:00, 14:00, 17:00 цагаас “Маамуугийн төрсөн өдөр” тоглолт

УДЭТ

Зургадугаар сарын 1-нд 10:00, 12:00 цагаас “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжиг Зургадугаар сарын 1-нд 14:00, 16:00 цагт “Бардам туулай” хүүхдийн жүжиг

УДБЭТ

Зургадугаар сарын 1, 2-нд 17:00 цагаас Игорь Морозов “Амттаны доктор” бүжгэн жүжиг

Corporate Convention Center

Зургадугаар сарын 1-нд 11:00, 16:00 цагаас “Корпорейт хүүхдийн баяр-2019” хүүхдийн жүжиг

Чойжин Сүитс

Зургадугаар сарын 2-нд 13:30 цагаас “Алим” үггүй, хүүхдийн хөгжимт жүжиг Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.28  мягмар  №109  (6076)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06