Мун Хи Сан ОХУ-д айлчилж байна

2019-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Өмнөд Солонгосын Үндэсний ассемблейн дарга Мун Хи Саны ОХУ-д хийж байгаа  албан ёсны айлчлал эхэлсэн гэж тус ассемблейн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байна. Тэрээр гурав хоног хийх айлчлалынхаа үеэр ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин, Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко нартай  хоёр орны парламентын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх ажээ. Мөн урьдчилан таамаглаж байгаагаар Мун Хи Сан Сөүл, Москвагийн стратегийн түншлэлийн харилцааг сайжруулахын тулд хамтран ажиллах нь ач холбогдолтой болох талаар санал бодлоо солилцох юм байна. Айлчлалын хөтөлбөрт төлөвлөснөөр хоёр орны парламентын хамтын ажиллагааг хариуцсан хороог нээх хуралд оролцоно. Түүнчлэн энэ сарын 29-нд Өмнөд Солонгосын Үндэсний ассемблейн дарга ОХУ-ын Сенатын зөвлөлд талуудын ирээдүйн төлөвийг тодорхойлсон илтгэлийг танилцуулна. Мөн Хойд Солонгосын талаар Өмнөд Солонгосын баримталж байгаа улс төрийн бодлогыг тайлбарлах юм байна. Энэ үеэр Му Сан Хи  Москвагийн болон бүх Оросын  тэргүүн хамба Кирилтэй уулзах ажээ. Дараа нь  Эстони, Латви, Литва улсад айлчлахаар Балтийн тэнгисийн бүс нутаг руу зорчих юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.28  мягмар  №109  (6076)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06