Фенүүдийн зүүд биелсэн “Хоосон” цомгийн нээлт

2019-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Зайсан Хиллийн хоёр давхрын танхимын гадна хэсэг хүн урт дараалал үүсгэн зогсчээ. Тэдний эсрэг талын хананд реппер Maberrant-ийн “Хоосон” цомгийн постерийг эгнүүлэн наасан нь энэ хүмүүсийн энд зогсож буй зорилгыг илтгэнэ. Хоёр хоногийн өмнө гаргасан “EZ” дуугаараа хип хоп сонирхогчдын анхаарлыг татаж, фенүүдээ баярлуулаад буй Реппер Maberrant буюу Dual Zet студийн уран бүтээлч Г.Мягмардоржийн хоёр дахь “Хоосон” цомгийн нээлт өчигдөр “EON” клубт болсон нь энэ юм. Түүний үнэнч фенүүдийн хувьд энэ өдөр хүсэн хүлээсэн хамгийн сайхан үдэш байсан нь лавтай. Тэрээр цомогтоо багтсан хуучин дуу болон цацагдаагүй шинэ дуунуудаасаа дуулж, сонсогчидтойгоо илүү ойроос уулзав. Цомгийн нээлтэд реппер Big Gee, Desant, Roockie, Mop-G, Thunder нар урилгаар оролцож хамтдаа сэтгэл догдолсон, мартагдахааргүй нэгэн үдшийг өнгөрөөлөө. “Байгаагаар минь хүлээж авах уу”, Укатай хамтарсан “Ахиж хоёулаа муудахгүй шүү” дуугаараа хүмүүсийн сэтгэлийн нандин утсыг хөндөж, эерэг хандлага түгээгээд буй реппер Thunder өөрийн цомогтоо орсон шинэ дуугаа дуулсан нь  онцлох үйл явдал байв. Хүндэлж, хайрладаг реппертэйгээ зурагаа даруулж, цомгон дээрээ гарын үсгийг нь зуруулах бол хамгийн чухал. Сэтгэл хөдөлж сандарсан, баярласан үнэнч фенүүд нь  удаан хугацаанд түүнийг саатууллаа. Тэнд ирсэн сонсогчдоос бусдаас онцгой үнэнч фенүүд байсан нь мэдээж. Хоёр суга таягтай ч цомгийн нээлтээ зориод ирсэн залуу хамгийн түрүүнд нүдэнд тусав. Мөн түүний фен Б.Анударь “Миний зүүд биелчихлээ. Ганц тэвэрчих үү гэж зориглож асуухад зүрх яг дэлбэрэх гэж байлаа. Тэврэх үедээ тэсэлгүйгээр уйлчихсан. Гарын үсгийг нь авахдаа нэрээ хэлсэн чинь фэйсбүүк хаягаар минь таниад нөгөө Дариа байна шүү дээ гэхэд нь бас л нулимс цийлэгнэчихсэн. Эхний хоёр дуугаа дуулахад нь огшчихсон шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Maberrant-ийн дуунууд ингэтлээ бусдын сэтгэлийг хөдөлгөж, түүнийг хайрлахад хүргэдэг өвөрмөц содон давтагдашгүй байдаг. Энэ үдшийн дараагийн нэг онцлох хүн бол “Johansen” гэсэн бичигтэй чөлөөт загварын цагаан цамц, улаан саравчтай малгайтай залуу юм. Бүх дууг нь даган дуулж, эрч хүчтэйгээр бүжиглэж байгаа түүнийг хараад хип хоп урлагт дуртай, энэ урлагийг зүрх сэтгэлээрээ мэдэрч ойлгодог, ирээдүйд мундаг реппер болох байх гэсэн бодолд автсан юм. Монголын хип хоп ертөнцөд аль хэдийнэ өөрийн байр суурийг олсон Maberrant гэх энэ залуу урлагт цоо шинэ өнгө нэмэн орж ирж буй чадварлаг уран бүтээлч гэдгээ батлан харуулж, олон хүний тэсэн ядан хүлээж нойргүй хоносон үдэш нь тэдний урмыг хугалахааргүй, мартагдахааргүй сайхан боллоо. Одоо фенүүд нь түүний дараагийн цомгийг, тэр дундаа бие даасан тоглолтыг нь хүлээж буй  биз ээ. Эх сурвалж: www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06