“Голден Заамар – 2019” боксын тэмцээн болно

2019-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЧИМЭГ “Голден Заамар – 2019” олон улсын боксын тэмцээнийг анх удаа хөдөө орон нутагт ирэх сарын 12-16 өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт тус тэмцээнийг хийхээр товлосон тухайгаа “Үндэсний мэдээллийн төв”-д болсон хэвлэлийн хурлын үеэр “Монголын боксын холбоо”-ны дэд ерөнхийлөгч Ц.Энхболд хэлсэн юм. Тэмцээнийг “Монголын боксын холбоо”, Төв аймгийн боксын холбоо, “Алтан од” клуб Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгийн газар болон Хайлааст багын Засаг дарга нар мэдээлэл хийсэн юм. “Шижир алт” клубын 17 жилийн ой, Алтан од клубын таван жилийн ойн нэрэмжит “Голден Заамар” олон улсын тэмцээнийг Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч, Төв аймгийн боксын холбооны тэргүүн Ц.Энхболдын санаачлагаар зохион байгуулах болсон байна. Тэмцээнд насанд хүрэгчдийг таван жингээр өрсөлдүүлэхээр болжээ. Олон улсын чанартай тэмцээнийг хөдөө орон нутагт тэр дундаа багийн нутаг дэвсгэрт зохион байгуулах болсон шалтгаан нь “Шижир-Алт” клубын үүсгэн санаачлагч Б.Эрдэнэбаяртай холбоотой. Түүнийг хөдөө орон нутагт боксын спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн байна. Тэрээр “2002 онд байгуулагдаж байсан. энэ цагаас хойш олон тамирчин амжилт үзүүлж ирснийг дуулгахад таатай байна” гэсэн юм. Тэмцээнд гадна, дотны төлөөлөгчид оролцох бөгөөд ретингийн хувьд наймдугаарт эрэмбэлэгдэнэ хэмээн хурлыг зохион байгуулагчид онцолсон юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06