Хүчилтөрөгчөөр дутагдсан гэр хорооллын багачууд

2019-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Өтгөн саарал утаа тайзыг бүхэлд нь бүрхжээ. Энэ утаан дундаас хорт хийнээс хамгаалах баг зүүсэн балетын бүжигчид гарч ирэн багаа хуулж, хүчилтөрөгч олж авах гэж тэмцэж буйгаар “Амьдралыг тэтгэгч О2” балет эхэлнэ. Монголын балетын хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй тухай өгүүлэх модерн балетыг энэ сарын 19-нд тоглосон нь энэ. Улаанбаатар хотын захын хорооллын нэгэн гудамжаар сургуулийн сурагч охин алхаж байна. Өмнөх зам нь харагдахгүй шахам битүү саарал утаа. Энд тэндгүй ноход хуцалдах чимээ. Нөгөө охин гэрийнхээ гадаа баяр хөөртэй тоглоно. Гэвч төд удалгүй өвдөг дээрээ сууж цээжээ даран ханиалгаж, хэн нэгнээс тусламж гуйн гараа дээш сунгаж, босох гэж хичээсэн ч тэсгэл алдан унав. Утаанаас болж эрүүл мэндээрээр хохирч, амьсгалахад хэцүү болж амиа алдахад хүрч буйг бүжигчин  уран налархай хөдөлгөөнөөр үнэхээр чадварлаг илэрхийллээ. Харин энэ үеэр цав цагаан хувцастай балетчин бүсгүй гарч ирэн түүнийг босгож тэд хамтдаа хөгжилдөн бүжиглэсээр тайзны ард ороход үзэгчид нижигнэсэн алга ташилтаар хариу барилаа. Цагаан хувцастай бүжигчин бол өнөөдрийн балетын үндэс суурь болох хүчилтөрөгч юм. Агаарын бохирдлоос болж уушги агаараар дутагдсан үед бидний амийг аврах зүйл бол гагцхүү хүчилтөрөгч гэсэн санааг илэрхийлжээ. Дараа нь цүнх үүрсэн бага ангийн хэсэг охид, хөвгүүд дуу хөөртэй тайзнаа гарч ирэв. Гэтэл тэдний энэ тоглоом, баясал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Тэд сургуульдаа явах гэсэн боловч зам нь харагдахгүй болохоор буцаж ирж, цүнхээ тайзан дээр шидэж, цээжээ дарж зогсолтгүйгээр ханиалган, сүүлд нь мөлхсөөр тайзны ард орцгооход танхим дүүрэн алга ташилтын дуу цуурайтав. Бяцхан бүжигчид хүмүүсийн сэтгэлд хүртэл үнэхээр сайн бүжиглэлээ. Агаарын бохирдлоос болж хүүхдүүд бронхит, астма өвчнөөр өвдөж улмаар хичээл завсардах, өсөлт хөгжилд нь сөрөг нөлөө үзүүлдэг болохыг дээрх бүжгээр илэрхийлсэн нь энэ бөгөөд балетын цөм хэсэг нь байв. Балетын төгсгөлд дэлгэцээр ямар ч утаагүй, цэлмэг тэнгэртэй Улаанбаатар хотын дүрсийг харуулж, бидний хүсэл бол энэ хэмээх бичиг гарснаар хөшиг хаагдлаа. Үзэгчид сэтгэл хангалуун байгаа бололтой алга ташиж, зарим нэг нь “үү” хэмээн хашгирснаар “Амьдралыг тэтгэгч О2” балет дууссан юм. Балетын инстоляцийн уран бүтээлч Б.Мөнхцэцэг бүтээлийнхээ талаар “Өнөөгийн нийгэмд бидний ирээдүйн мөхөл оршиж байна. Их хотын шуугиантай амьдралд чимээгүй үхэл нүүрлэжээ. Авралын гарцыг хайсаар л байна” гэж ярьсан юм. Үнэхээр бидэнд мэдэгдэлгүйгээр утаа гэгч хорт зүйл үр хүүхдүүдийг минь бага багаар идсээр бүр мөсөн залгих аюул тун ойртсон болохыг балетын бүжигчдийн уян налархай хөдөлгөөн, нүүрний хувирал, аяз хэмнэлээс мэдэрсэн юм. Улаанбаатар хотын нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM 2.5-ийн дундаж хэмжээ зөвшөөрөгдсөн стандартаас 27 дахин их байна гэж хэчнээн ч яриад хүмүүс тоохгүй. Тэгвэл үүнийг үггүй урлаг балетаар дамжуулан илэрхийлсэн нь нүдээ олжээ. Балетын уран сайхны удирдагчаар Мария Саванчук, хөгжмийн зохиолчоор “Бодлын хулгайч”, “Жексон амьд”, “Татар ажиллагаа” кинонд туслах хөгжмийн найруулагчаар ажиллаж байсан Г.Даваахүү ажилласан бол энэ гайхалтай балетыг Монголын цагдаагийн “Сүлд чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар дэглэжээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06