Ж.Отгонхүү: Осол болсон уурхайд зургаан метр гүн ус тогтсон

2019-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, “Пентатерра” ХХК-ийн уурхайд осол гарч хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээс зарим зүйлийг тодрууллаа. -Осол юунаас болж гарав. Мэргэжлийн хяналтын байгууллага уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгаж байсан уу? -Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б  хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Осол гарсан газар онцгой байдлын 20 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Мэргэжлийн хяналтын байгуулагаас “Пентатерра” ХХК-ийн ашиглалтьн тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оны зургадугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалтыг хийхэд “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Цог өндөр-Арвижих” ХХК нь 2018 оны ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй олборлолтын үйл ажиллагаа явуулсан, Нарангийн голын энгийн хамгаалалтын бүсэд хөрс хуулж, овоолго үүсгэн, эргэлтийн усан сан байгуулсан, тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, уурхайн хөрс хуулалтын гадаад овоолгыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн гадна байрлуулсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажиллаагүй, ус болон газар ашиглах гэрээг холбогдох байгууллагатай байгуулаагүй, уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав, тэмдэг тавиулаагүй зэрэг зөрчил илэрсэн. -Зөрчилтэй байхад нь тусгай зөвшөөрлийг нь цуцлах юм уу аюулгүй байдлыг нь хангуулаагүй юм уу? - Улсын байцаагчийн актаар 2018 оны зургадугаар сарын 28-ны өдөр үйл ажиллагааг нь зогсоосон. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр МХЕГ-аас томилогдсон ажлын хэсэг тус компанийн талбайд хяналт шалгалтаар очиход үйл ажиллагаагаа зогссон байсан ба уурхайн хананы дагуу хагарал үүссэн байгааг илрүүлж уг компанид зөвлөмж хүргүүлсэн бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, Мэргэжлийн хяналтын газарт биелэлтийг ирүүлсний дараа үйл ажиллагаагаа эхлүүлэхийг уг зөвлөмжид даалгасан. Уг зөвлөмжийн 11 дүгээр заалтад ил уурхайн хажуу, догол, траншей, овоолгын байдалд байнгын хяналт тавьж чулуулгийн шилжилт хөдөлгөөнийг  гулсалт, нуралт, суулт гэх мэтээр  илрүүлэх үзлэг, хэмжилтийн ажлыг тогтмолжуулах, эрсдэл үүсэх шинж тэмдэг илэрвэл уулын ажлыг тухай бүсэд зогсоож шуурхай арга хэмжээ авч, доголын байдалд нарийвчилсан үзлэг хийж, нурж болох саравч ирмэгийг буулгаж аюулгүй болгосны дараа мөрөгцөгт тоног төхөөрөмж байрлуулах. Мөн гулсалт нуралтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ордыг ашиглах зураг төсөлд тусгайлан тусгасан эсэхэд хяналт тавьж ажиллах, ашиглалтын явцад гулсалт, нуралт гарах хандлага илэрвэл тухай хэсэг дэх бүх төрлийн үйл ажиллагааг зогсоох, нурж болох саравч ирмэгийг буулгаж аюулгүй ажиллагааг хангах/ болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллах тухай тодорхой зааж өгсөн. -Осол юунаас болж гарсан гэж үзэж байгаа вэ. Урьдчилсан дүгнэлт гарсан уу? - Тусгай зөвшөөрөл эзэмшигч дур мэдэн үйл ажиллагааг эхлүүлсэн нь осол гарах нөхцөл болсон гэж урьдчилсан байдлаар үзэж байна. “Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Осол болсон ил уурхайн 21587 м2 талбайд дунджаар зургаан  метр гүнтэй ус тогтсон. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн усны түвшинг багасгах шаардлагатай гэж үзсэний дагуу ус шавхан зайлуулах насосуудыг татан авчирч ажиллуулж байна. Одоогоор эрлийн ажил үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд  уурхайн үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоогоод байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06