Халх гол-80: Нэр нь тодроогүй баатруудаа мөнхжүүлнэ

2019-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэх  Дорнод аймгийн ажлын хэсгээс өнөөдөр /05.24/Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд нэр нь тодроогүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулах түүхэн дайнд амь хайрлалгүй тэмцэж, цусаа урсгаж явсан дайчдаа тодруулж, нэр алдрыг нь мөнхжүүлэх зорилготой үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар тус комиссын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан н.Дэлгэр "Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний дэмжлэг, “Роснефть” компанийн 24 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Халхгол - шинэ сум”  төсөл хэрэгжээд есөн том барилга бүхий шинэ сумыг хүлээлгэн өгөх гэж байна. Тиймээс бид мөн сэтгэлийн дэм болох үүднээс хандивын аянг орон нутагтаа өрнүүлж байна.  Энэ удаа баяр наадам гэхээсээ илүү үлдэцтэй зүйл хийхийг зорьсон. Тиймээс Халхгол сумын “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэн гуайн санаачилгаар "Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” хэмээх том аяныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлж, Дорнод аймгийн бүх сум идэвхтэй оролцсон” гэлээ.  Түүнчлэн  энэ сарын 27-ны 10:00 цагаас ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хурлын танхимд болох дайнд оролцсон ахмад дайчдын үр хүүхэд, ар гэрийнхэнтэй хийх “Дурсамж” уулзалт болох юм байна.  Уулзалтын гол зорилго нь нэр нь тодроогүй, хэн ч ярьдаггүй хүмүүсийн алдрыг мөнхжүүлж, гаргаж ирэх. Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс холбогдож, түүх, дурсамжаа хуваалцах юм байна.  Дорнод аймгаас л гэхэд чөлөөлөх дайнд 4-5 хүн оролцсон ч ихэнх нь мөнх бусыг үзүүлжээ. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06