В.Путин “Спутник”-ийн захирлыг төрийн одонгоор шагналаа

2019-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Гэрэл зургийг: “Спутник” агентлаг
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хийж бүтээсэн үйлс, байгуулсан гавьяагаараа шалгарсан иргэдээ төрийн одон медалиар шагнасан байна. Тухайлбал, “Спутник” агентлаг, “Рт” телевизийн захирал Маргарита Симоньян багтжээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Кремлийн ордны Каталина танхимд болсон байна. Танхимд сансрын нисэгчид, эрдэмтэд, жүжигчид, тамирчид, үйлдвэр болон хөдөө аж ахуйн салбарын ажилчид оролцжээ. Энэ үеэр ерөнхийлөгч Владимир Путин “Шинэ санаа, гялалзсан амжилтаараа та бүхэн ОХУ-ыг хөгжүүлэх, бид бүгд ахиж дэвших үйл явцад их том хувь нэмрээ оруулж байна. Эх орныхоо сайн сайхны төлөө ажиллах үлгэр жишээг та бүхэн сая сая хүнийг зоригжуулж өөрийнхөө амьдралаар жишээ болгон харууллаа” гэв. Симоньяныг Александр Невскийн одонгоор шагнасан байна. Тэрээр шагнуулсныхаа дараа “ОХУ-ын цэргүүд шиг Орос улсын төлөө зүтгэнэ” гэдэг үгээр илтгэлээ эхэлсэн аж. Дараа нь “Шагнасанд баярлалаа. Амьдралд хамгийн чухал нь боломж, эх орныхоо төлөө зүтгэх нь нэр төрийн хэрэг юм” гэж  нэмж хэллээ. Александр Невскийн одонг ОХУ-ын олон нийтийн засаг захиргаа, төр, засгийг байгуулах, олон улсын хэмжээнд тус улсын эрх мэдлийг бэхжүүлэх, батлан хамгаалах, эдийн засгийн хөгжил, боловсрол, шинжлэх ухаан, боловсрол гэсэн салбарт ажиллаж байгаа хүмүүст өгдөг аж. Мөн энэ шагналаар гадаад иргэдийг шагнаж байжээ. Тухайлбал, Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Белоруссийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны ерөнхийлөгч Назарбаев нарыг шагнаж байжээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06