Бутанаар аялуулсан “Улаанбаатар травел экспо-2019” үзэсгэлэн

2019-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар травел экспо-2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэн "Мишээл экспо"-д өнөөдөр эхэллээ. Тав дахь жилдээ зохион байгуулж байгаа уг үзэсгэлэнд аяллын маршрутын цогц мэдээлэл, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаарх лекц хэлэлцүүлэг болж, 21 аймгийн байгалийн цогцолборт газрууд, рашаан сувилал, аяны хэрэгслийн талаарх мэдээллийг нэг дороос түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлжээ. Аяллын компаниуд, зочид буудал, жуулчны бааз, төрийн болон төрийн бус байгууллагууд, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, аяны хэрэгслийн дэлгүүрүүд, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчиллаа. Эртний хатад тэр дундаа “Алангуа” хатан шиг шүр сувдаар чимэглэсэн малгай өмсөж, гоёмсог торгон дээлэн дээр урт хантааз өмссөн бүсгүй ихэд содон харагдлаа. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын иргэд нутгийнхаа үзэсгэлэнт газрууд, зөгийн бал ашиглан гараар хийсэн “Болорхон” эко гоо сайхны бүтээгдэхүүнээ сурталчилахаар ирсэн нь энэ аж. Чандмань-Өндөр сумын иргэн Б.Дулмаа “Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд зөгийгөө үржүүлээд, түүнээс гарах зөгийн бал, лаваар нь уруулын тос, энергийн лаа, саван, нүүрний тос, нүүр цэвэрлэгч гэсэн гоо сайхны бүтээгдэхүүн хийгээд нэг жил болж байна. Зөгийн балтай савангаар гараа угааснаар зөөлөрнө, нүүрний тос нь хуурайшуулахгүй үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог” гэж ярилаа. Тэдний хийсэн гоо сайхны бүтээгдэхүүн өнөөдрийн үзэсгэлэнгийн байгальд ээлтэй  байх гэсэн уриаг тодотгож өгөв. Учир нь үзэсгэлэнг нээж БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат үг хэлэхдээ “Аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлалын салбарт ажиллагсдыг чадавхижуулахын тулд Засгийн газраас олон арга хэмжээ явуулж байгаа. Тухайлбал, 15 мянга гаруй хүнийг хамруулсан аялал жуулчлалын есөн ажлын байрны сургалтыг орон даяар үнэ төлбөргүй хэрэгжүүлж байна. Мөн өчигдөр 130 гаруй тур операторууд хамтарсан дижитал платформ ашиглах сургалтыг хийлээ.  Энэ жил хог хаягдалаа ангилан ялгаж хаяхаас эхлүүлээд хандлагаа өөрчилж, байгальд ээлтэй аялъя уриан дор зохион байгуулж байгаагаараа онцлог. Жилээс жилд монголчуудын зан төлөв, дадал өөрчлөгдөж байгаа учраас байгальд ээлтэй аялахыг уриалъя” гэсэн юм. Биднийг орж ирэх үед  нэг эрэгтэй “Солонгосын эмч нар ирсэн гэсэн хаана байгаа юм бол” хэмээн асууж байсан тул БНСУ-ын эмнэлгүүдийн танилцуулга ач холбогдол өндөртэй байгаа бололтой хэмээн бодож тэдний үйл ажиллагаатай танилцахаар шийдэв. “Welcome to Korea” буюу Солонгост тавтай морил гэх өнгөт том зураг нүдэнд туслаа. Солонгосын аялал жуулчлалын компани, эмнэлгүүд үйл ажиллагаагаа танилцуулж буй нь энэ. Солонгос үндэсний хувцас өмссөн хоёр бүсгүй зочдыг инээмсэглэн хүлээн авч, бөхийн мэндчилж байсан нь үзэсгэлэнгийн уур амьсгалыг эерэг болгож байв. 1968 онд Сөүл хотод байгуулагдсан Чүнг-Анг их сургуулийн эмнэлгийн эмчээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зөвлөгөө авч байлаа. Тэд өөрсдийн биеийн зовиурыг нэг бүрчлэн ярьж, их л сэтгэл ханамжтайгаар “Гэр бүлээрээ очиж эмчлүүлнэ. Багц үйлчилгээ авъя” гэж хэлэв. Тэдний дараа зөвлөгөө авахаар мөн л хоёр хүн суулаа. Чүнг-Анг их сургуулийн эмнэлэг нь бүтэн цагаар хөтөч хийн, эргэлтийн үйлчилгээ, өвчтөн болон дагалдах хүмүүсийг онгоцны буудлаас угтан авч хурдан шуурхай үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой аж. Үүнээс гадна Тайванийн эрүүл мэндийн аялал жуулчлалын төлөөлөгчийн газар, Өвөрмонголын аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа сурталчилахаар иржээ. Дараа нь бид Бутан хотоор аяллаа. “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөвийн “Аз жаргалыг хэмжиж болох уу” Бутан орны тухай анхны бие даасан гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдрийн нэг чимэг нь байв. Бутан нь Гималайн нурууны зүүн өмнө оршдог 800 гаруй хүн амтай улс аж. Энэ талаар үзэсгэлэнгийн эзэн “Аз жаргал гэдэг харьцангуй ойлголт боловч бидний сэтгэл дотроос бадамлаад, хаана ч оршиж болдог зүйл. Гэвч хүн төрөлхтний мөрөөдөл болсон амьдралын энэ чанарыг хэмжиж, түүнийг улсынхаа хөгжлийн бодлого болгож чадсан нь Бутан улсын онцлог. Бутаны эгэл амьдрал, хүмүүс, байгалийн өв, ан амьтдын талаар бага ч гэсэн мэдээлэлтэй болсноор энэ орныг өөрийн биеэр зорин очих хүсэл төрнө хэмээн найдаж энэ үзэсгэлэнгээ гаргаж байна” гэсэн юм. Бутанд 670 гаруй зүйлийн шувуу бүртгэгдсэн учраас шувууны орон хэмээн нэрлэдэг байна. Тиймээс Гималайн гургуул, гал сүүлт, хар хүзүүт тогоруунаас эхлээд гоёмсог, хайр татам, содон шувууны зураг олон байлаа. Бутаны барилга, байгууламжууд дотроос түүх, өв соёлыг нь хамгийн гайхамшигтайгаар харуулж чадсан барилга, архитектурын хослолыг Зонг гэж нэрлэх агаад энэ үзэсгэлэнд хэд хэдэн Зонгийн зураг байсан нь яахын аргагүй хараа булаав. Үнэхээр энэ зурагнуудаас Бутан орны өдөр тутмын өнгө төрх, соёл, зан заншил, хүмүүсийн араншин, үндэсний хувцас, байгалийн өв, ан амьтад гээд л олон зүйлийг мэдэж авч тархи оюунаа цэнэглэхийн сацуу, энэ сайхан орноор аялаж үзэх хүсэл төрсөн юм. “Улаанбаатар травел экспо-2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэнгээс та БНСУ, Тайванийн аялал жуулчлалын компани, эмнэлгүүдийн мэдээлэлтэй танилцаж, зарим аймгийн үзэсгэлэнт газруудыг мэдэж, аяллын хувцасны дэлгүүрээс өөрт тохирох хувцсаа сонгож, байгальд ээлтэй эх орондоо өөрсдийн гараар хийсэн эко бүтээгдэхүүнийг худалдан авч, Бутан орны аж амьдралыг харуулсан үзэсгэлэнг сонирхож нэг дороос олон үйлчилгээг зэрэг авах боломжтой. Үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ. Эх сурвалж: www.polit.mn
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Өчигдөр 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Өчигдөр 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Өчигдөр 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

Уржигдар 06 цаг 00 мин
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04