Уншигч, зохиолч, бүтээл гурвыг уулзуулдаг баяр эхэллээ

2019-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Төв талбайн урд хэсэгт нэгэн ижил хэмжээтэй цагаан өнгийн асаруудыг эгнүүлэн босгожээ. Мөн  ном тэвэрсэн хүмүүс зөрөн өнгөрнө. Энэ бол номын баярын нэгэн дүр зураг. Жил бүрийн намар болон хавар номын баярыг Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хаврын номын баяр өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлсэн юм. Энэ  өдөр бүх нийтээр ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах зорилготой байдаг байна. Хэвлэлийн компани, номын дэлгүүрүүд, номын сан болон зохиолчид ирж өөрсдийн гаргасан номын талаар уншигчидтай ярилцаж, санаа бодлоо солилцож байлаа. Мөн зарим ном энэ өдөр хямдралтай үнээр зарагддаг билээ. Номын баярын үеэр  олны танил зохиолчид өөрсдийн биеэр иржээ. Тухайлбал,  залуучуудын дунд нэр хүнд өндөртэй байгаа “ A Year to remember” буюу 52 долоо хоногийн туршид шинэ зүйлс суралцсан тэмдэглэл номын зохиолч Н.Хуланг онцлов.  Тэрээр 1992 онд төрсөн бөгөөд СУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Уншигчид түүний номоос  худалдан авч  “Дараагийн номоо хэзээ гаргах вэ , шинэ дэвтэр гаргасан юм уу” хэмээн ярилцаж байлаа. Номноос гадна 52 долоо хоногтоо сурсан шинэ зүйлсээ тэмдэглэх “Days to Remember” хэмээх дэвтэр гаргаж багцлан зарж байв. Уг ном нь 52 тусдаа сэдэвт богино нийтлэлээс бүтнэ. Н.Хулан нь өөрийн биеэр нэг жилийн турш буюу 52 долоо хоног шинэ зүйлс суралцаж бичсэн тэмдэглэлийн түүвэр юм. Долоо хоног бүрийн сэдвүүд өвөрмөц онцлогтой аж. Зохиогч Н.Хулан “ Хувь хүний хөгжил, эрүүл амьдралын хэв маяг, сэтгэл зүйн тогтвортой байдалд хүргэх, хорт зуршлаасаа салах, минималист байх талаар гэх мэт олон зөв хэвшлийн талаар бичсэн. Энэ бүгдийг 52 долоо хоногт хуваан бага багаар суралцсан нь ч учиртай. Том зорилгыг бид том чигээр нь шууд барьж аваад хийгээд амжилтад хүрдэггүй. Харин бага багаар зуршил, муу үйлдлээ болих шийдвэр гаргаж байж алсдаа том зүйлийг бүтээж чадна” гэлээ. Харин энэ номыг уншигч  “Ер нь бол би хэзээ ч өмнө нь өөрийгөө хөгжүүлэх сэдэвтэй иймэрхүү төрлийн ном уншиж байгаагүй. Яагаад ч юм би үргэлж л хийсвэр ертөнцийн тухай төсөөлөл мөрөөдөлд умбуулах номыг шүүрч авдаг байсан ч энэ ном тэс өөр юм. Хоёр хоногт л дуусгасан гэхээр миний бусад уншдаг номуудтай адил сонирхолтой байсан гэдэг нь ойлгомжтой” хэмээн сэтгэгдлээ бичжээ. Мөн өөр нэгэн уншигч “Хуудас бүр нь уншууртай, хувь хүний хөгжлийн хэд хэдэн ном зэрэг уншаад байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн, урьд өмнө огт сонсч бас уншиж байгаагүй олон зүйлсийг өгүүлсэн маш сонирхолтой бүтээл болжээ” хэмээн бичсэнээс харахад энэ ном түүний үеийн залуучуудыг хөгжихөд, урагшаа нэг шат ахихад тус болсон сайн бүтээл болсныг илтгэнэ. Мөн кино зохиолч ,найруулагч Л.Таванбаярын “Хүдэн” ном нүдэнд туслаа. Энэ ном нь  долоон богино өгүүллэг, нэг тууж, нэг бэсрэг романаас бүрдсэн үргэлжилсэн үгийн түүвэр зохиол бөгөөд 2014 онд хэвлэсэн  түүний анхны ном аж.   Тэрээр “Улаан дөрвөлжин”, “Долоон бурхан харвадаггүй”, “Буруу эргэлт” зэрэг 20 гаруй кино зохиол бичсэн.   Сүхбаатарын талбайд нээгдсэн номын баяр энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.24  баасан  №107  (6074)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06