Д.Трампын эсрэг зарласан нууц хуралдаан

2019-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Германы Ханбург хотноо Орос, Америкийн төрийн тэргүүнүүдийн уулзалт болох гэж байгаа билээ. Тэгвэл энэхүү уулзалтад хойд хөршийн эзэн В.Путин, Д.Трампаас илүүтэйгээр бэлтгэж байна хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Рекс Тиллерсон хууль тогтоогчдод хэлсэн тухай Ардчилсан намын төлөөлөгчдийн танхимын Гадаад хэргийн хорооны зөвлөх CNN-д ярьжээ. Өнгөрсөн мягмар гаригт болсон нууц хуралдааны үеэр Тиллерсон хууль тогтоогчдод “Би Америкийн ардчилал болоод эрх чөлөөний үнэ цэнийг бий болгоход хөтлөн дагуулж байсан ч үүнийгээ Д.Трампад хэлж чадахгүй байна” гэсэн утгатай зүйлс хэлсэн талаар зөвлөх дурдсан байна. “Тиллерсон Ерөнхийлөгчийн зөвлөх Жейрэд Кашнер нь гадаад хэргийн асуудал хэлэлцэхээсээ өмнө Ерөнхийлөгчид зөвлөх учиртай Засаг захиргааны байгууллага болон бусад албатай зөвлөлдөхгүй байна. Улмаар түүний энэхүү алсын хараагүй байдал нь түүнийг сүйрэлд хүргэх эрсдэлтэй” гэж хэлсэн хэмээн эх сурвалж баталж байгаа юм. Энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг анх The Washington Post мэдээлсэн байна. Өнгөрсөн мягмар гаригт Тиллерсон Гадаад хэргийн хороон дахь Ардчилсан намын төлөөлөгчдийн дарга Эллиот Ингил болон Бүгд найрамдахчуудын төлөөллийн тэргүүн Майкл Маккаул нартай уулзаж, Д.Трампын кабинетийн талаарх өөрийн үзэл бодлоо хувцаалцан долоон цагийн ярилцлага хийсэн талаар энэ уулзалтад оролцсон бөгөөд конгресст ойр эх сурвалж CNN-д ярьсан байна. Тэдний яриа ОХУ-тай харьцах Цагаан ордны харилцаанаас гадна гадаад бодлогод давамгайлах болсон Цагаан ордны ахлах зөвлөх, Д.Трампын хүргэн Кашнерийн үүрэг итгэлгүй байдал үүсгэж байгаа зэрэг сэдвээр өрнөсөн байна. Гэвч энэхүү уулзалтын протокол олон нийтэд ил болсноор нууц зөвлөлдөөний “түлхүүр”-ний гол учир улам тайлагдаж байгаа юм. Цагаан ордны Гадаад хэргийн хорооны Бүгд найрамдахчуудын зөвлөх “Ардчилсан нам энэ уулзалтын протоколыг зарлаж, яригдсан баримт сэлтийг тодруулж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, Тиллерсоны өөрийнх нь амнаас олон нийтэд сонсгож, хэвлэл мэдээллээр яваад байгаа ташаа мэдээллийг цэгцлэх ёстой” хэмээн уриалжээ. “Төрийн нарийн бичгийн дарга асан Тиллерсон 2016 оны ОХУ-ын сонгуулийн хөндлөнгийн нөлөөллийн асуудлыг В.Путин болоод ОХУ-ын Засгийн газрын хэмжээнд хүртэл дэвэргэлээ зэргээр хэвлэлд зөрүүтэй мэдээллүүд явж байна. Харин Кашнерийн хувьд аль ч засаг захиргаа өөрсдийн ойрын зөвлөхүүдээсээ сонгож, эрх мэдэл өгөхийг зорьдог шүү дээ” гэж Бүгд найрамдахчуудын төлөөлөл хэлжээ. Гэвч Ардчилсан намын эх сурвалж CNN-д өгсөн мэдээлэлдээ “Тиллерсон нууц хурлын протоколыг олон нийтэд дэлгэхээсээ өмнө нягталж шалгах нь гарцаагүй. Тиймээс Бүгд найрамдахчуудын төлөөллүүд маань өчигдөр болсон ярилцлагыг дүгнэж үзээд үүнийг ухамсарлан хүлээн авсан” гэжээ. Хорооны лидерүүдэд нээлттэй мэдэгдэл хийхээр зэхэж байхдаа Тиллерсон яагаад Вашингтонд буцаж ирснээ хууль тогтоогчдод тайлбарласан хэмээн эх сурвалж ярьжээ. “Та бүхэн мэдэж байгаачлан би өнөөдөр дотор бүхнээ нэгд нэгэнгүй хуваалцаж байна. Хоёр намын төлөөлөл бүхий та бүхэнтэй уулзахын тулд би Вашингтонд буцаж ирэхийг сонгосон билээ. Яагаад гэвэл Үндсэн хуулийн зарчимд нийцсэн бидний өнөөгийн системд гүйцэтгэх засаглал бүхий Конгрессийн эндүү андуу алхамд шүүмжлэлт байр сууринаас хандах ёстой гэж би ойлгодог бөгөөд хүндэтгэн хүлээн авдаг” гэж тэрээр бичсэн захидлын хуулбарыг өнгөрсөн лхагва гаригт ил болгосон байлаа. “Энэхүү байр суурь, үүрэг гэдэг маань гадаад хэргийн асуудалд илүү чухал нөлөөтэй. Бид нэг дуу хоолойгоор Америкийн эрх ашгийг гадаад ертөнцөд илэрхийлж, эрх ашгаа хамгаалснаар бидний байр суурь улам бэхжин, сайжирна” гэж Тиллерсон нэмж бичсэн байжээ. Өнгөрсөн сард Д.Трамп Тиллерсоныг ажлаас нь чөлөөлж, оронд нь Төрийн нарийн бичгийн даргаар Майк Помпеог томилсон билээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06