“Дээд ариусгал” хандивын тоглолтод урьж байна

2019-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЧИМЭГ Эх байгаль, оршихуй ирээдүйнхээ төлөө эрчмийг дамжуулагч нэгдэл хүн та эгшин төдийд аугаа бүтээх энэрлийн “Дээд ариусгал” хандивын тоглолтод морилон саатна уу хэмээн судлаач П.Сүхбат урьсан юм. Тоглолтын орлогыг Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөөг бүтээн босгоход зориулна гэдгээ “Үндэсний мэдээллийн төв”-д зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэрээ хэллээ. Тоглолт энэ сарын 26-ны ням гаригт АСА циркт 11:00 цагаас болно. МУ-ын хөтөлбөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад, МУАЖ Г.Батсайхан, МУГЖ М.Чулуунхүү, Л.Чаминчулуун зэрэг олон уран бүтээлчид тоглолтод оролцох юм байна. “Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөө”-г босгосноор монголчуудын үндэсний ухамсар сэргэн мандаж буй энэ сайн цагт эх түүхээ танин мэдэж, судалж, өв соёл, уламжлал, зан заншлаараа бахархах үзлийг залуу үедээ өвлүүлэн хөгжүүлэх үйлсийг дэлгэрүүлэхээр зорьж буйгаа судлаач П.Сүхбат онцолсон. Тэрээр монголын урлаг соёл, өв уламжлал, үндэсний уламжлалт мэдлэг ухааныг судалж, сургаж түгээн дэлгэрүүлэх ажлыг эдүгээ 40 дэх жилдээ хийж байгаа судлаач ажээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06