Танилц: Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөв

2019-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН 26 гишүүний бүрэлдэхүүнтэй Цахим бодлогын түр хороо сүүлийн үед хуралдаж чадахгүй байгаа.  Учир нь  ирц нь бүрдэхэд хүндрэлтэй байгааг түр хорооны дарга Н.Учрал гишүүн хэлж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн долоо хоногт “Түр хорооны ирц бүрдэхгүйн улмаас хуралдаж чадахгүй байна. Хуралдахаар товлох бүрт 4-5 төрийн байгууллагын 10 гаруй албан хаагчид ордонд ирж өдөржингөө ажлаа алдах боллоо. 26 хүний бүрэлдэхүүнтэй, албан ёсны бүтэц биш учраас гишүүд тоомжиргүй хандаж байна. Дээрээс нь түр хорооны бүрэлдэхүүнд ажил ихтэй дарга нар олон байна. Та бүхэн энэ түр хорооноосоо гарчихаач ээ. Заавал өргөдлөө өгч гарах ёстой юм билээ. Ингэхгүй бол энэ түр хорооны ажил явахгүй нь” гэж байсан юм. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаанаар түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл баталлаа. Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнээс Ё.Баатарбилэг,   Б.Жавхлан,  Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан нарыг хаслаа. Цахим бодлогын түр хороо өнөөдрөөс эхлэн дараах бүрэлдэхүүнээр ажиллахаар болж байна. 1. Ж.Батзандан 2. Б.Баттөмөр 3. Л.Болд 4. С.Бямбацогт 5. Ж.Мөнхбат 6. Н.Оюундарь 7. Д.Оюунхорол 8. М.Оюунчимэг 9. Б.Пүрэвдорж 10. О.Содбилэг 11. Б.Ундармаа 12. А.Ундраа 13. Н.Учрал 14. Л.Энх-Амгалан 15. Ж.Энхбаяр нарыг багтааж баталлаа. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06