М.Зариф: Иранууд л бүх цаг үед тэсч үлдсэнийг Трамп санах учиртай

2019-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дайран давшилж буй хорон үг, хорт санаа нь улс оронд нь огтхон ч нөлөөлж чадахгүй хэмээн мэдэгдсэнийг ВВС уламжлав. Ираны эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ зарласан Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн ням гаригт “Иран тулалдахыг хүсээд байгаа бол энэ нь Ираны албан ёсны төгсгөл болно” хэмээн жиргэсэн билээ. Хариуд нь ноён Зариф “АНУ-ын Ерөнхийлөгч түүхээ мэддэг байх учиртай. Христийн мянган жилийн хаанчлалын турш бүгд л үгүй болон одож байхад иранууд л тэсч үлдсэнийг санах ёстой. Ирээдүйд ч тэгэх болно. Тиймээс хүндлэхийг хичээгтүн” хэмээн жиргэжээ. АНУ ойрын өрүүдэд Персийн буланд дайны онгоц болон хөлгүүдээ нэмж байршуулсан юм. Үүний дараа сэтгүүлчид Ерөнхийлөгч Д.Трампаас “АНУ дайнд бэлдээд байна уу” гэж асуухад тэрээр “Би тэгж найдахгүй байна” хэмээн хариулж байлаа. Ираны төрийн мэдлийн агентлагаас өнгөрсөн даваа гаригт мэдэгдсэнээр тус улс бага хэмжээгээр баяжуулсан ураны үйлдвэрлэлээ дөрөв дахин өсгөсөн байна. 2015 онд бусад улс орнуудтай байгуулсан хэлэлцээний дагуу ураны баяжмалын нөөцөө 300 кг-д багтаан хязгаарлахаар болсон юм. Ираны Атомын эрчим хүчний байгууллагын төлөөлөгч Бехроуз Камалванди “Иран улс 300 кг-ийн хязгаарын дүрмийг мөрдөж байгаа” гэжээ. Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцсэн АНУ-ын хориг арга хэмжээ нь газрын тосны экспортыг нь хүртэл хаагаад байгаа билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.23  Пүрэв  №106  (6073)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06