Н.Энхбаяр: “Сохрын орон”-д Английн түүх, хэл, соёл бүхлээрээ багтсан

2019-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын орчуулсан англи өгүүллэгүүдийн хоёр дахь хэвлэлт болох “Сохрын орон” номын нээлт өчигдөр боллоо. Номын нээлтэд орчуулагчийн аав ээж, Монголын утга зохиолын нэр хүндтэй хүмүүс болон Англи, Австрали, Энэтхэгийн Элчин сайдууд, бусад зочид ирсэн байлаа. Орчуулагч номынхоо талаар “1986 онд Англид англи хэл, утга зохиолын чиглэлээр сурч, судалгаа хийх нэг жилийн хугацаанд английн өгүүллэгүүдийг ихэд сонирхсон. Өгүүллэгт Английн түүх, соёл, хэл гээд бүх зүйл багтсан. Англи улсын дэлхий дахинд байсан нэр нөлөө бүхий өгүүллэгийн түүхтэй шууд холбоотой. 1986 онд ном орчуулж хэвлүүлэхэд хэцүү байсан болохоор 1990 онд номын төлөвлөгөөнд оруулаад 1991 онд анхны Английн өгүүллэгүүдээ “Хатсан гар” нэртэй хэвлүүлж байлаа. Номын редактораар алдарт яруу найрагч Зундуйн Дорж ажилласан. Энэ ном нь гадаадын соёлыг таньж мэдэх, англи хэлээр дамжуулж бүхэл бүтэн том ертөнцийг манай уншигчид, зохиолчид, залуучууд харах болов уу. Судалгаа сайн хийж өгүүллэгүүдээ сонгосон болохоор “Сохрын орон” номонд Английн сонгодог зохиолч Ч.Диккенс, Г.Уэллс, Р.Киплинг, Г.Грин болон ХХ зууны хамгийн алдартай Ж.Жойсын бүтээлүүд багтсан. Сэлэнгэ пресс хэвлэлийн компаниас “Та 1991 онд буюу 28 жилийн өмнө ийм ном хэвлүүлсэн байна. Энэ номыг хүмүүс их сонирхож уншдаг. Дахин хэвлүүлээч, тавдугаар сарын 23-нд болох номын яармагийн нээлтэд хүмүүсийн сонирхлыг татаж магадгүй” гэсэн санал тавьсныг нь хүлээж аваад Английн өгүүллэгүүд номынхоо хоёр дахь хэвлэлтийг “Сохрын орон” нэртэйгээр хэвлүүлээд байна” гэсэн юм. Орчуулагч “Сохрын орон” номын оршилд өгүүлснээр Английн өгүүллэгийн үүсэл хөгжил нь Английн өдөр тутмын сонин хэвлэлийн үүсэл хөгжилтэй нягт холбоотой. Англи улсад өгүүллэг нь 1880-аад оноос эхлэн өөрийн нэрт төлөөлөгчтэй уран зохиолын биеэ даасан төрөл зүйл болон хөгжсөн. XIX зууны сүүл, ХХ зууны эхэн үе бол дэлхий дахиныг донсолгосон, хуучин шинэ хоёрын тэмцэл туйлдаа хүрсэн цаг үе байлаа. Энэ нь урлаг, уран зохиолд хүчтэй нөлөөлсөн. Тэр үед хүмүүс бурхан, шашинд итгэх нь багасч, үнэн ба худал, гоо сайхан ба муу муухай, буян ба нүгэлийг хооронд нь ялгадаг олон зуун жилийн турш хэрэглэгдсэн, хувь хүнээс шалтгаалдаггүй байсан хуучин хэмжүүрүүд устан арилжээ. Тиймээс урлагийн хүмүүс, түүний дотор зохиолчид өөрсдийн бүтээн туурвисан зохиол бүтээлийг үнэн болон гоо сайхны туйлын илрэл, илэрхийлэл мөн хэмээн үзэж эхэлсэн байна. Ийнхүү тэр үеэс эхлэн зохиолчдын уран бүтээлд субъективизм чухал байр суурийг эзэлдэг болсон гэсэн байна. Номын нээлтэд ирсэн хүмүүсийн сэтгэгдлийг сонирхлоо.  

Орчуулагч Ц.Гомбосүрэн: Орчуулагч нар бол гэгээрлийн улаачид юм

[caption id="attachment_63732" align="aligncenter" width="850"] “Орчуулагч нар бол гэгээрлийн улаачид юм” хэмээн орчуулагч Ц.Гомбосүрэн хэллээ.[/caption] -Өнөөдөр их сонин сайхан номын хурим болж байна. Н.Энхбаяртаа талархал илэрхийлье. Би уншигч биш учраас энэ 11 өгүүллийн алийг нь ч уншаагүй этгээд байна. Өгүүлэл, утга зохиолын талаар сонин сайхан ном сонслоо. Тухайлбал, би нэг ч өгүүллэг орчуулж үзээгүй хүн байна. Өгүүллэг сэтгэгдэл төрүүлдэг уран зохиолыг хэлдэг юм байна. Би бол сэтгэгдэл гэгчийг ухаарах, эс ухаарахын онош, угтвар, удиртгал гэж бодох юм байна. Тиймээс өгүүллэг гэдэг зохиол бол зөвхөн сэтгэгдэл төрүүлнэ гэж тодорхойлогддог гэвэл энэ сэтгэгдэл төрүүлсний цаана уншигчид ухаарлыг хайрлах увидас энэ зохиолд байх ёстой. Н.Энхбаярын танилцуулж байгаа номлолоос харахад энэ сэтгэгдэл үнэхээр ухаарал болж хувирдаг. Пушкин “Орчуулагч нар бол гэгээрлийн улаачид юм” гэж айлдсан юм билээ. Тиймээс Н.Энхбаяр маань энэ талбарт мэргэжлийн хүний хувьд томоохон үйлсийг бүтээж яваа хүн. Цаашдынх нь энэ үйлсэд улам их амжилтыг хүсч байна.  

Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Энэтхэгийн Элчин сайд М.П.Сингх: Өгүүллэгүүд нь хүмүүсийн амьдралд сургамж болох юм байна

  -Өнөөдөр номын нээлтэд уригдаж ирсэндээ баяртай байна. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улстөрч гэдгээр нь мэднэ. Гэхдээ оюун ухааны олон ном гаргасныг нь өнөөдөр л мэдлээ. Энэ номоор дамжуулаад богино хэмжээний өгүүллэгүүд нь хүмүүсийн амьдралыг чиглүүлэх, сургамж болох үүднээс гаргасан байна. Өнөөдөр энд цугласан хүмүүсийг харахад энэ ном их амжилттай бэстселлер болох магадлал өндөр байна гэж харлаа.  

Найруулагч Ж.Сэнгэдорж: Нийгэмд том өнцгөөс дуугарч чадсан гайхалтай өгүүллэгүүд

  -Н.Энхбаяр гуайн анхны Английн өгүүллэгүүд “Хатсан гар” нэртэй гарч байсныг 1996 онд уншиж байсан. Энэ номыг унших дуртай, миний “Ширээний ном”-ны нэг. Одоо доторх өгүүллэгийн нэрээр нэрлэсэн “Сохрын орон” хоёр дахь хэвлэл шинээр гарч байгаа юм байна. Би 1997 онд “Сохрын орон” өгүүллэгээр нь жүжиг тавьж байсан. Нийгэмд том өнцгөөс дуугарч чадсан гайхалтай өгүүллэг. Энэ ном ард түмэнд зөв өнцгөөс илэрхийлсэн өгүүллэг ихтэй. “Сохрын орон” номыг залуу уран бүтээлчид тэр тусмаа найруулагчийн ангийнхан уншвал дотоод ертөнцийг арай өөр өнцгөөс нээсэн гайхалтай өгүүллэгүүд. Миний хувьд их баяртай байна.  

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо: Н.Энхбаярын орчуулга ярих юмгүй сайн

  -Н.Энхбаярын орчуулгын бүтээлүүдийг мэднэ. ЗХУ-ын Утга зохиолын дээд сургуульд суралцаж, төгссөн болохоор орчуулга нь ярих юмгүй сайн, мэргэжлийн түвшинд орчуулсан байдаг. “Хатсан гар” үүний нэг жишээ юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.23  Пүрэв  №106  (6073)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06