ДАШТ-ээс Монголын тамирчид таван медаль авлаа

2019-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Японы Токио хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ үргэлжилж байгаа. ДАШТ-ээс Монголын баг, тамирчид таван медаль хүртсэн амжилттай байна. Тухайлбал, эхний өдөр эрэгтэйчүүдийн ахмадын ангиллын 105 кг-д Ц.Мөнхбаяр мөнгөн медаль хүртсэн бол араас нь залуучуудын 74 кг-д Э.Галбаяр хүрэл, “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл, дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадмын алтан медальт, дэлхийн дээд амжилт эзэмшигч, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 247 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр мастер-1 ангиллын 66 кг-д М.Гансүх мөнгө, 83 кг-д Г.Мөнхчулуун хүрэл медаль авсан таатай мэдээг дуулгалаа. Тэмцээн энэ сарын 25-нд дуусах бөгөөд цаашид медалийн тоо нэмэгдэх магадлал өндөр байгаа талаар албаны хүн хэлж байна. Монголын баг, тамирчдыг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга удирдаж байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn
Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

1 цаг 11 мин
Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин унасан ноцтой осол гарчээ

Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин гарсан ноцтой осол гарчээ

2 цаг 30 мин
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон 

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн б

6 цаг 40 мин
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

Газрын ховор элементийг дэлхий нийтэд үйлдвэрлэлийн витамин хэмээдэг. Учир нь аль ч улс орны эрчим хүч, ба

6 цаг 40 мин
Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

21 цаг 10 мин
Б.Пүрэвдагва: Энэ зун нийслэлд 73.2 км дугуйн зам барина

Хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөсөн дугуйн замын төслийг танилцууллаа. 2026 оны зуны улиралд багтаан нийслэлийн таван дүүрэгт 73.2 км унадаг дугуйн зам барихаар төлөвлөжээ.

Өчигдөр 11 цаг 12 мин
Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Өчигдөр 11 цаг 05 мин
Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Өчигдөр 10 цаг 57 мин
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

Өчигдөр 06 цаг 30 мин
ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ МАНЛАЙЛАГЧ

Өчигдөр 06 цаг 30 мин