Хилсээр ялласан шүүх байгууллагад гомдож явдагаа хэллээ

2019-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЧИМЭГ Өндөр настан Ш.Золжаргал өнөөдөр 12.00 цагаас “Үндэсний мэдээллийн төв”-д хилс хэрэгт холбогдон хохирсон 17 настай хүүгийнхээ асуудлаар мэдээлэл хийсэн юм. “Миний талийгаач хүүг М.Энхболд гэдэг. 2000 оны зургаадугаар сард сургуулийнхаа хүүхдийг зодсон хэрэгт холбогдон гурван жилийн ял авсан. Үнэндээ бол тэр хэрэгт миний хүү буруугүй байсан. Учир нь зодуулсан гэх хүүхэд гэмтэл аваагүй байдаг. Тухайн үед зодоонд оролцсон гэх өөр нэг хүүгийн ээж хүүд минь хэргийг ганцаараа үүрчих, эгч нь суллаад авчихна гэж хэлсэн байсныг сүүлд мэдсэн. Тэгээд л хүү минь би зодсон гэсэн байгаа юм. Миний хүү энэ хэргийн улмаас шоронд суугаагүй ч насаараа гэмт хэрэгтэн гэдэг сэтгэл зүйн дарамттай явсанд харамсч байна” гэв. Тэрээр нэгэнт хэрэгт холбогдож ял авч байсан учраас өөр бусад хэргийг тохож болно гэдэг сэтгэхүйгээр хүүд минь хийгээгүй хэрэг үүрүүлэх оролдлого хийж байсныг хэллээ. Учир нь Ш.Золжаргал гуайн хүүг Хөшөөтийн уурхайд ажиллаж байх үед нь хүний машин эвдсэн гэх хэрэгт холбогдуулж байсан аж. Улмаар уг хэрэгтэй холбоотойгоор зодуулж нас барсан юм байна. “Би арав гаруй хоног сахиад хүүгээ босгож чадаагүй” гэлээ. Тэрээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, шүүх байгууллага бусдыг хилсээр яллаж хүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэнд нь гомдолтой байгаагаа ярьсан юм. Эх сурвалж: www.polit.mn  
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэ

Уржигдар 06 цаг 00 мин
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы эргэн тойронд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 8-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Чуулганы

Уржигдар 06 цаг 00 мин
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Засгийн газраас 2027 онд Оюутолгой компаниас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож,

Уржигдар 06 цаг 00 мин
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Хятадын дарга Ши Жиньпин худалдааны маргаан болон геополитикийн зө

2026-09-24
2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хоёр ч байнгын хороон

2026-09-24
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж цагтаа улс төр, бизнест нөлөөллөө тогтоож Монгол Улсад “хаант ул

2026-09-24
Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

2026-09-23
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

2026-09-23
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2026-09-23