Дарханы хүүхдийн паркт казино барихыг эсэргүүцэж байна гэв

2019-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЧИМЭГ Дархан хотын хүүхдийн парк 44.5 га газартай. Гэтэл энэ газраас 23.4 га газрыг тусгай хамгаалалтаас гарган казино болон зочид буудал бариулахаар болсныг нутгийн залуус эсэргүүцэж буйгаа Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийх үеэрээ хэллээ. Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд “Дархан хотын хүүхдийн паркийн газрын 8.4 га газрыг тусгай хэрэгцээнээс гаргах шийдвэрийг аймгийн ИТХ-аас өнгөрсөн сарын 02-нд гаргасан. Үүнийхээ дараа 15 га газарт нь казино, зочид буудал, үйлчилгээ болон орон сууцны хороолол байгуулах зураг төслийг БНСУ-ын компаниар хийлгэснийг бид олж мэдлээ. Тусгай хамгаалалтаас гаргасан 8.4 га газраа “Дархан Минж” гэдэг компанид эзэмшүүлсэн байсан” гэв. Түүнчлэн хүүхдийн паркийн 8.4 га газартай холбоотой асуудалд дарханчууд анхаарлаа хандуулж хэлэлцүүлэг, эсэргүүцэл өрнүүлээд эхэлтэл дахиад 15 га газартай холбоотой асуудал гарчээ. Энэ асуудалд аймгийн удирдлагууд холбоотой эсэхийг дарханчуудад албан ёсоор мэдэгдэхийг шаардаж буйгаа хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм. Гадны том компаниар зураг төслөө хийлгэж байгаа нь тэдний хардлагыг төрүүлж буй гэнэ. Учир нь нэлээд өндөр өртөгөөр гарч буй зураг төслийг санхүүжүүлэгч байх учиртай хэмээн Ж.Ганболд болон залуусын төлөөлөл ярьж байлаа. Тэд цааш нь ярихдаа, Улаанбаатарт газар зардаг асуудал одоо орон нутагт шилжжээ. Тэгэхдээ бүр казино, зочид буудал, орон сууцны цогцолбор, театр, худалдааны төв зэргийг барьж байгуулахаар төлөвлөж, төсөв санхүүг нь хүртэл тооцсон байна. Бид энэ асуудлыг шалгуулахаар АТГ-т албан ёсоор хандана. Дархан-Уул аймгийг тэлж хөгжүүлэх ажлыг аймгийн удирдлагууд огт хийхгүй байгаа хэрнээ Дархан хотын төв зүрхэнд байгаа жижигхэн ногоон байгууламжийн газраас “хумсалж” байгаад гомдолтой байна” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06