Huawei Европт заналхийлж байна хэмээн АНУ мэдэгдэв

2019-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Хятадын Huawei Technologies Co-ийн заналхийлэлд Европын улсууд өртөх нөхцөл байдал үүсээд байна хэмээн АНУ мэдэгдсэнийг “Блүүмберг” агентлаг дамжуулав. Тус компанийн интернэтийн 5G сүлжээг ашигласнаар үйл ажиллагаанд нь аюултай хэмээн тэд үзэж байгаа юм. Европын улсуудын засаг захиргаанаас Huawei-ийн бүтэгдэхүүнийг хэрэглэхэд хуулийн хориг тавихаар яригдаж байх зуур АНУ ч дотоодын компаниуддаа ийм хоригийг тавиад хэдийнэ эхэлсэн билээ. Ингэснээр хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөлгүйгээр аливаа технологийг хэрэглэхийг хязгаарлаад байгаа юм. Huawei-ийн 5G системийг хэрэглүүлэхгүй байх, улмаар тус компанийг хар жагсаалтад бүртгэх, Америкийн нийлүүлэгчдийг нь хязгаарлах зэрэг нь Д.Трампын засаг захиргааны ялалт болоод байна. Албаны хүмүүс одоогоор энэхүү өөрчлөлтийг ямар улс орнуудад зохион байгуулах талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Өнгөрсөн сард “Bloomberg News”-ийн мэдээлснээр Их Британи Huawei-ийн оператор компаниудын хууль журмыг чангатгах арга хэмжээ авч байсан билээ. Энэ үйл явцад ойр эх сурвалжийн мэдээлснээр Huawei-ийг хар жагсаалтад багтаах зэрэг үйлдэл нь АНУ, Хятадын худалдааны хэлэлцээг хүнд байдалд оруулах эрсдэлтэй юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео болон түүний бүрэлдэхүүний төлөөлөл бүхий албан тушаалтнууд Huawei-ийн төхөөрөмжийг ашиглаж буй улс орнуудтай тагнуулын мэдээлэл солилцохоо хязгаарлах хэрэгтэй гэж удаа дараа сануулж байв. Учир нь тэд Хятадын Засгийн газар програм хангамжийн аргаар нууц мэдээлэлтэй холбогдох боломжтой гэж тэд айж байжээ. Харин Huawei-ийн зүгээс эдгээр мэдэгдлийг няцаасаар ирсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06