Лавлах: Жолооч нар төв талбайгаас 15 төрлийн үйлчилгээ авч болно

2019-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсаны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр /2019.05.22/ Сүхбаатарын талбайд Тээврийн цагдаагийн албанаас "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулна. Тус өдөрлөгт тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношлогоо гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг энэ төрлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцож, 11:00-16:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн явуулын оношлогоо, жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх, зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлэх юм байна.  Энэ үеэр жолооны эрхээ сэргээлгэх сургалтад хамрагдаж, гурав хоногийн дараа үнэмлэхээ авах боломжтой болохоос гадна, машинаа унаж очоод оношлуулах, албан татвараа төлөх гэх олон үйлчилгээг нэг дороос авах боломжтой аж Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгалын холбоо, Бүртгэл хяналтын төв гэх мэт байгууллагууд оролцож,  иргэдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөх аж.  Тээврийн цагдаагийн албанаас:
  • Автомашин, Техник багаж хэрэгслийн үзүүлэн танилцуулга
  • Автомашины утаа хэмжигч
  • Бэлэн бус торгуулийн лавлагаа, түүний талаар мэдээлэл өгөх
  • Төрийн бус байгууллагатай хамтран хугацаа дууссан, зөрчлийн оноо дууссан жолоочийн эрх сэргээх сургалтыг зохион байгуулна.
 Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв:
  • Хаясан, гээсэн жолооны үнэмлэх олгох
  • Жолооны үнэмлэхний үзэсгэлэн гаргах
  • Цагдаагийн Сүлд чуулгын урлагын тоглолт
 Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар:
  • Алба хаагчдын гардан тулааны үзүүлэх тоглолт
 Авто тээврийн үндэсний төв:
  • Тээврийн хэрэгслийн явуулын оношлогоо
  • Тээврийн хэрэгслийн бүртгэл
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа
  • Мэргэшсэн жолооны үнэмлэхний талаар мэдээ мэдээлэл өгөх
 Албан журмын даатгагчдын холбоо:
  • Тээврийн хэрэгслийн даатгал
  • Жолочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ
 Нохойн сургалтын төв:
  • Албаны нохойн үзүүлэх тоглолт
Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06