Аппликейшн ашиглаж чадахгүй бол ажил олдохгүй болно

2019-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Бидний өдөр тутмын амьдрал гар утасны аппликейшнтэй салшгүй холбоотой болжээ. Өглөө босоод цаг агаар, зурхай, гэрээс гараад автобусны чиглэл харах, санхүүгийн үйлчилгээг хүртэл гар утаснаасаа шуурхай авдаг болсон. Шинэ технологи гарч ирж, хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн хөдөлмөрийн хуваарь, ажил ч  өөрчлөгдөж байна. Цаг үргэлж чадвараа нэмэгдүүлж зогсолтгүйгээр хөгжихгүй  л бол бидний ажлыг өмнөөс минь технологи гүйцэтгэх болж хөдөлмөрийн зах зээлээс түрэн гаргах эрсдэлтэй нүүр туллаа. “Энэ эрин үед ажлын байраа алдсан хүн шинэ ажил олох боломж хомс. Өнөөдрийн ур чадвар маргаашийн ажилд тохирохгүй. Шинээр олж авсан ур чадвар ч хурдан хоцрогдох болсон” гэж өчигдөр ХНХЯ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран  зохион байгуулсан “Ирээдүйн ажил мэргэжил” хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Тэгвэл бид одоо яах ёстой вэ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Клэйр Куртье “Нэн тэргүүнд техник технологийн ур чадвараа сайжруулах шаардлагатай боловч чөлөөтэй сэтгэх, шинийг санаачлах, бүтээх, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж байгаа ч бүх ажлыг орлож чадахгүй. Тиймээс мэргэжлийн ур чадвараа сайжруулах нь чухал. Үсчин байлаа гэсэн ч аппликейшн ашиглаж ажлаа хөнгөвчлөх боломжтой” гэж энэ үеэр зөвлөж байв. “Технологи, хиймэл оюун ухаан, робот нь ажлын чанарыг сайжруулах олон боломжийг олгодог. Ирээдүйд тогтвортой ажилтай байхыг хүсвэл залуучууд технологийг сайн эзэмшиж, өөрийн мэргэжлийн ур чадвараа сайжруулж, цаг үргэлж өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай. Учир нь ур чадвар, туршлага, мэдлэгийг технологиор орлуулах боломжгүй” гэж ХНХЯ-ны Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтын захирал М.Алтансүх хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, технологийн дэвшил хэзээ, хаана ч ажиллах сонголтыг өргөжүүлж, шинэ ажлын байрыг нэмэгдүүлнэ. Гагцхүү залуучууд бүрэн чадавхижиж шинэ боломжуудыг алдалгүй ашиглаж сурах хэрэгтэй байна. Эх сурвалж www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06