Т.Баярхүү: Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн иргэд айх шаардлагагүй болсон

2019-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, бусдад хахууль өгсөн хэргээ сайн дураараа илчилсэн иргэнийг ялаас чөлөөлж, авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээх талаар Эрүүгийн хуульд заасан. Хуулийн зохицуулалтын талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодруулав. -Хуулийн энэ зохицуулалтын талаар тайлбар өгөхгүй юу?   -Эрүүгийн хуулийн 22.5-ын 3 дахь хэсэгт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан. Товчхондоо иргэн тухайн төрийн үйлчилгээг авахын тулд албан тушаалтанд хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орж хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдээд, мөн энэ тухайгаа сайн дураараа хуулийн байгууллагад илчилж, мэдэгдсэн бол ялаас чөлөөлнө гэсэн хуулийн зохицуулалт үйлчилж байгаа. Ялаас чөлөөлөхийн зэрэгцээ хахууль өгч авсан төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээнэ гэж тайлбарлаж болно. -Энэ хуулийн заалт хэрэгжиж байгаа юу?  -Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарт холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Уг шүүхийн шийдвэрийг анхааралтай уншиж үзвэл иргэн “Г”, “Ч”, “М”, “Б”, “О” нарын 5 хүнийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн тул тэднийг ялаас чөлөөлсөн байгаа. -Өмнө нь ингэж ялаас чөлөөлөгдсөн тохиолдол бий юу? -2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэ зохицуулалт. Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мэдээлэх олон нийтийг хүсэл эрмэлзэлийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий энэ зохицуулалтаар ялаас чөлөөлөгдсөн тохиолдол анхных нь. Өнөөдөр тодорхой хэрэг дээр энэ заалт хэрэгжиж сайн дураараа илчлэн ирсэн нэр бүхий иргэд ялаас чөлөөлөгдсөн. Тиймээс албан тушаалтны хясан боогдуулан хахууль авсан үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад илчлэн ирэхээс айх шаардлагагүй болсон гэдгийг онцолж хэлэх гэсэн юм. Өгсөн, авсан нь хоёулаа буруудна гээд бусдын эрхийг хязгаарладаг, төрийн үйлчилгээ үзүүлэхгүй хясан боогдуулах, хүнд суртал гаргадаг, хахууль нэхэх үйлдлүүд гардаг. Та төрийн үйлчилгээ авах бүх шаардлага, нөхцөлийг хангасан хэрнээ албан тушаалтны хясан боогдуулсан үйлдлийн улмаас төрийн үйлчилгээгээ авч чадахгүй, аргагүй байдалд орж хахууль өгсөн, түүнийгээ сайн дураараа илчлэн ирсэн бол ялаас чөлөөлөгдөнө гэсэн үг. Эх сурвалж: www.iaac.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06