Хятадын кофены фирм АНУ-ын биржээс 561 сая ам.доллар босгов

2019-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ-д хоёрдугаарт бичигддэг томоохон хөрөнгийн бирж Nasdaq-т хувьцаа гарагсан Хятадын “Luckin Coffee” фирм 561 сая ам.доллар босгосон талаар “Форбес” сэтгүүлд мэдээллээ. Гэвч шинжээчдийн дунд энэхүү өндөр өсөлт нь цаашид ашигтай үйл ажиллагаа болон ирээдүйн өсөлтийг нь хангаж чадах эсэхэд асуулт үлдээгээд байна. Тайваны арал дагуу оршдог боомт хот болох Xiamen-д төвтэй энэ компани 30 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 17 ам.доллараар үнэлэн гаргасан юм. Ингэхдээ тэд хувьцааны ханш 15-17 ам.долларт хадгалагдана гэж төлөвлөж байжээ. Luckin-ий IPO  үнэлгээ 2.9 тэрбум ам.доллар хэмээн өнгөрсөн сард мэдэгдэж байсан ч энэ дүн 30 хувиар өсч 3.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гэвч дөнгөж хоёр жилийн өмнө байгуулагдсан, бас их хэмжээний хямдрал зарладаг нь энэ компанид цаашид тогтвортой байж чадах эсэхэд асуулт болон үлдэж байна. “Яг одоо хөрөнгө оруулагчид энэ компанийг сонирхон харж байна. Бас тэд өсөлтийг анзаарч, хүлээлт өндөртэй байна” гэж Шанхайд төвтэй “China Market Research Group” санхүүгийн зөвлөх үйлчилгээний газрын захирал Бен Кавендер хэлжээ. Энэхүү компани нь хямдралын аргаар өрсөлдөөнд ялах стратеги барьдаг юм байна. Тэд “Starbucks”-ийн хэрэглэгчдийг өөртөө татахын тулд “Нэгийг ав. Хоёрыг харин үнэгүй ав” гэсэн бодлого хэрэгжүүлдэг байна. Түүнчлэн кофе хүргэлтийг илүү хурдан шуурхай болгоход анхаардаг бөгөөд хүргэлтийг 18 минутад багтаана гэсэн уриатай ажилладаг аж. Одоогоор энэ компани 16.8 сая хэрэглэгчийг эгнээндээ нэгтгэж, Хятад даяар 2163 салбартай болжээ. Тэгвэл “Starbucks”-н Хятад дахь салбарууд 3600-д хүрээд байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06